Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ЖАЙКА) хамтран "Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийг 2015 оны 5 дугаар сараас 5 жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн хүрээнд Дундговь аймагт Эрүүл мэндийн яам,Эрүүл мэндийн хөгжлийн төв,ЖАЙКА Олон улсын байгууллага,Монголын яаралтай тусламжийн нийгэмлэг, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг хамтран “Зүрх зогссон үеийн яаралтай тусламж,Амилуулах суурь тусламж үзүүлэгч бэлтгэх,Амь тэнссэн үеийн түргэвчилсэн үнэлгээ лавшруулсан тусламж” агуулгын хүрээнд сургалт зохион байгууллаа.
дэлгэрэнгүй . .