Улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтэнд онцгой гавъяа байгуулж явсан Ням-Очирын Өлзийноров гүн, партизан, МАХН-ын Төв Хорооны Гишүүн агсан Дооровын Дашзэвэг, Партизан, МАХН-ын Төв Хорооны орлогч тэргүүлэгч гишүүн агсан Чимэдийн Раднаабазар, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ууган хилчдийн нэг Халтарын Мадриг, Лхамын Даваажав зэрэг олон түүхт хүмүүс энэ суманд төрж өссөн бөгөөд эдгээрээс улсын алдар цолтой заримыг нь цухас дурьдвал:
Монгол улсын Баатар
1. Улсын баатар Жигмэдийн Сэрээтэр (1922)
2. Хөдөлмөрийн баатар, тракторч-комбайнч Доржийн Баттөр (1961)
3. Хөдөлмөрийн баатар, малчин Жигмэдийн Жагварал (1968)
4. Гавъяат жүжигчин (1961), Ардын жүжигчин (1977), Хөдөлмөрийн баатар (2006) Гонгорын Хайдав
Монгол улсын Төрийн соёрхолт
1. Төрийн шагналт (1975), Ардын уран зохиолч (1997) Сормууниршийн Дашдооров
2. Урлагийн гавъяат зүтгэлтэн (1971), Төрийн шагналт (1985) кино зураглаач Ойдовын Уртнасан
3. Төрийн шагналт, зохиолч Дарма Батбаяр (1998)
Монгол улсын Ардын цолтон
1. Гавъяат жүжигчин (1961), Ардын жүжигчин (1977), Хөдөлмөрийн баатар (2006) Гонгорын Хайдав
2. Төрийн шагналт (1975), Ардын уран зохиолч (1997) Сормууниршийн Дашдооров
3. Урлагийн гавъяат зүтгэлтэн (1964), Ардын зураач Цэрэнжавын Доржпалам
Монгол улсын Гавъяатнууд
1. Гавъяат алдарт зохиолч, яруу найрагч Сономбалжирын Буяннэмэх (1935)
2. Урлагийн гавъяат зүтгэлтэн (1964), Ардын зураач Цэрэнжавын Доржпалам
3. Хүний гавъяат эмч Будын Хас (1971 - Ардын зураач Ц. Доржпаламын төрсөн ах)
4. Малын гавъяат эмч С. Бямбаа
5. Гавъяат жүжигчин, балетчин Юндэндоогийн Цэрмаа (1973)
6. Гавъяат жүжигчин, дуурийн дууч Пүрэвийн Цэвэлсүрэн (1976 - Ардын элч киноны Ариунаа)
7. Гавъяат жүжигчин, дуурийн дууч, туслах найруулагч Гонгорын Батсүх (1976 - Морьтой ч болоосой киноны Гончиг)
8. Гавъяат жүжигчин, дуучин Жавзмаагийн Нансалмаа (1990 - Морины)
9. Гавъяат жүжигчин, алиалагч Дамбын Батсүх (1996 - Циркийн)
10. Гавъяат тээвэрчин Юндэнгийн Идэрчулуун (2004 - Монголын төмөр замын ахмад ажилтан)
11. Гавъяат жүжигчин Цэндийн Цэнд-Аюуш (2008 - Нийслэл хүү киноны Ягаан Гажид)
12. Гавъяат жүжигчин, уртын дууч Сосорбурамын Цогтсайхан (2016)
13. Соёлын тэргүүний ажилтан, дуучин Эрдэнэсүрэнгийн Төрмандах