Аймгийн засаг даргын А/23 дугаар захирамжын хүрээнд сумын төрийн байгууллагын ажилчид, иргэдтэй хамтран сумын нийтийн эзэмшлийн талбай, төв гудамжны үзэгдэх орчин хязгаарлагдмал булангуудад шороо асгаж хөдөлгөөнд оролцож буй авто машин гулгаж осол аваарт өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүллээ.
ЖИЧ: Албан байгууллага, Аж ахуй нэгжүүд ойр орчмын хартиргаа гулгаа үүссэн цэгүүддээ өмнөх ажлыг хийж гүйцэтгэхийг уриалж байна
Сумын ИТХ-ын ээлжит 3 дугаар хуралдаан өнөөдөр 73.3 хувийн ирцтэйгээр хуралдаж:
1. Сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр,
2. Сумын Хүний нөөцийг хөгжүүлэх 2021-2024 оны хөтөлбөр, хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөө,
3. Сумын нутаг дэвсгэрт хамаарах газар зүйн нэрийн хээрийн тодруулалтын жагсаалт,
4. Сумын ИТХ-ын 2021-2024 онд баримтлах бодлого,
5. Сумын ИТХ-ын Хороодын бүрэлдэхүүн, Хороодын ажиллах журам,
6. Шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх үйл ажиллагааны
төлөвлөгөө баталлаа
Сумын ИТХ-ын ээлжит 03 дугаар хуралдаан 73,3 хувийн ирцтэйгээр хуралдаж сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг танилцууллаа
Сумын төвийн халтаргаа гулгаа үүссэн газруудад элс хайрга асгах, хөлдөж мөстсөн худгийн орчмын мөсийг цохих ажлыг төрийн байгууллагаас зохион байгуулж байна.
Сумын төвийн халтаргаа гулгаа үүссэн газруудад элс хайрга асгах, хөлдөж мөстсөн худгийн орчмын мөсийг цохих ажлыг төрийн байгууллагаас зохион байгуулж байна.
Аймгийн Засаг даргын 01 тоот захирамжийн дагуу иргэдийг хүлээн авах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, ЗДТГ-ын дарга болон иргэдийн төлөөлөл оролцлоо. Уулзалт, ярилцлагаар сумын хүний хүний нөөцийн хөтөлбөрт санал авч ажиллалаа.
Сумын Улаан Загалмайн анхан шатны хорооноос 25 өрхөд 80,000 төгрөгний хүнсний бүтээгдэхүүн, нүүрсний буцалтгүй тусламжийг хүргэлээ. Улаан Загалмайн алтан гишүүн Н.Чинбат, Д.Эрдэнэчулуун, мөнгөн гишүүн Б.Даваасүрэн, Э.Алтанхуяг, ивээн тэтгэгч гишүүн Б.Балдандорж, Д.Пүрэвдагва, Б.Ууганцэцэг, Б.Даахүү, У.Алтанхүү, Б.Амарбат, Ё.Дашжамц, Л.Бат-Эрдэнэ нарт талархал илэрхийлье.
2021 оны 01 сарын 13-ны өдөр улсын нөөцөөс суманд 900 боодол өвс, 400 шуудай тэжээл хуваарилагдсаныг хүлээн авлаа. Өвс, тэжээлийг Говь-Угтаал сумаас хүлээн авч байгаа бөгөөд төрийн байгууллагын албан хаагчид манлайлан оролцож байна.
Сумын засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу орон нутагт нэн шаарлагатай боловсон хүчин бэлтгэх гурвалсан гэрээнд орон нутгаас 2-3 оюутны төлбөрийг орон нутгаас хариуцах, төгсөөд орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллах талаар тусгагдсан. Дорноговь аймгийн Анагаах ухааны сургуулийн лабораторийн техникийн ангийн 2-р курсын оюутан Т.Эрдэнэтуяатай сумын Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга нар гурвалсан гэрээг байгууллаа.
Сангийн яамнаас зохион байгуулсан Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын сургалтад сумын санхүүгийн алба, нягтлан бодогчид хамрагдлаа. Уг сургалт 11 сарын 2,3-ны өдрүүдэд явагдаж сургалтад хамрагдсан нягтлан бодогчдод 12 цагийн сургалтад хамрагдсан сертификат гардуулав.