Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр буюу 10 сарын 26-ны өдөр 86.6 хувийн ирцтэйгээр хуралдаж сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч, хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Надмидсүрэнгийн Мөнхцэцэгийг Сумын ИТХ-ын даргаар сонгон баталж, Ухнаагийн Алтанхүүг Сумын Засаг даргад нэр дэвшүүлэн сонгож, аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэлээ.
Мөн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр Н.Мөнхцэцэг, Л.Мөнхбадрах, Ө.Ганболд, Б.Цэрэнням, М.Цэвэгдорж, Ё.Оюунтунгалаг, Ч.Үнэнхүү нарыг сонгон батлав.
2020 оны 10 сарын 24 өдөр Говьсүмбэр аймгийн Боржигин чуулгын тайзнаа Боржигин уртын дууны 2-р шатны шалгаруулалтыг Аймгийн НБХ-ийн дарга С.Уранцэцэг нээн эхлүүлж 5 аймгийн 11 сумын, 43 ардын авъяастан ур чадвар авьяас, билэгээ сорин өрсөлдлөө. Тус уралдаанд Цагаан дэлгэр, Говь угтаал, Баянжаргалан, Говь аймгийн авьяастанууд амжилттай оролцлоо.
Манай сумаас Соёлын төвийн дэргэдэх дугуйлангийн сурагч 8 -р ангийн сурагч Б.Батчимэг, Б.Монголмаа нар 1-р шатанд цахимаар амжилттай оролцсон. 2-р шатны шалгаруулалтанд Б.Монголмаа оролцож Боржигин чуулгын зүгээс "Боржигин өв соёлоо тээгч " Талархал -аар шагнуулав. Тус уралдаанд оролцоход зөвлөж тусласан МУСТА Т.Шану тандаа болон унаа тэргээр туслаж хамтран ажилласан 1-р багийн сумын малчин Батлахын гэр бүл, та бүгдэдээ баярласнаа илэрхийлье.
Сумын орон нутгийн хөгжлийн сангийн 38,7 сая төгрөгний хөрөнгөөр хэрэгжүүлж буй хог тээврийн автомашиныг Тодбаярт ХХК -аас ажлын хэсэг хүлээж авлаа. Уг машин нь Хятад улсын Dongfeng үйлдвэрийн машин бөгөөд 4тн даацтай, 2020 онд үйлдвэрлэгдсэн.
Дундговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ахмад настны эрүүл насжилтыг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамир спортыг олон нийтэд сурталчлах, ахмад тамирчдыг харилцан туршлага солилцуулах зорилгоор хоёр дахь жилдээ зохион байгуулж буй аймгийн Ахмадын спортын наадам энэ сарын 20, 21-ний өдрүүдэд үргэлжилж, шилдгүүдээ тодруулжээ.
Тус наадамд Дундговь аймгийн 11 сумын 135 ахмад тамирчид оролцож, софт волейбол, граунд гольф, шатар, шагайн харваа, ширээний теннис зэрэг спортын 5 төрлөөр болон нийтийн бүжгийн 6 төрлөөр өрсөлдөж багийн дүнгээр Өндөршил сумын тамирчид дэд байранд шалгарлаа
“Граунд гольф”-ийн төрөлд
3-р байр – Д.Эрдэнэчулуун
“Ширээний теннис”-ний төрөлд
3-р байр – Д.Эрдэнэчулуун
“Софт волейбол”-ын төрөлд
2-р байр – н.Батсүмбэр ахлагчтай баг
“Цэнгээнт бүжиг”-ийн төрөлд
2-р байр – Д.Батсүмбэр, Л. Сарангэрэл нар тус тус шалгарсан байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу сумын ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 3 тойргийн 15 мандатад хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсонд тооцон тогтоолыг сумын ИТХ-д өнөөдөр өргөн барилаа.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу 45 төрийн албан хаагч сумын ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хуулийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
10 сарын 19-ний өдөр аймгийн Сонгуулийн хороонд сонгуулийн дүн, мэдээ, тайлан, холбогдох баримт бичгийг архивын нэгж болгон хүлээлгэн өгч, санхүүгийн тайландаа аудит хийлгэснээр сонгуулийн ажил өндөрлөв. /Зарим сумд баримт бичгээ хүлээлгэн өгөхдөө 2-3 хонож байхад бид харин та бүхнийхээ хичээл зүтгэлийн ачаар 19-ний 9-18 цагийн хооронд 15 баримт бичгийг хүлээлгэн өгч, нягтлан маань 2 цагийн дотор аудитад шалгуулчихсан/
Зэмлэж бас бухимдуулж байсныг минь уучлаарай.
Хариуцлагатай, ачаалал ихтэй сонгуулийн ажлыг сэтгэл, зүтгэл гарган зохион байгуулсан та нартаа маш их баярлалаа
Та бүхнийхээ ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Дэлхийн багш нарын 29 дэх ой, Монголын багш нарын 54 жилийн ойг тэмдэглэж, сургууль цэцэрлэгийн багш нар баярын хурлыг зохион байгуулж, амжилт гаргасан багш нараа шагнаж урамшууллаа.
Хүүхдийн ордоны Алтан медалиар М.Цэвэлмаа
Сумын хүндэт тэмдэгээр С.Түмэнбаатар, Ч.Мөнхбаяр, н.Алтанзул, М.Энхжаргал, Э.Сувдаа
Сумын Засаг даргын жуух бичгээр М. Оюунбаяр
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны хүндэт жуух бичгээр А.Алиманцэцэг
Боловсролын тэргүүний ажилтанаар Ч.Цэрэнпүрэв
Улсын тэргүүний ардын авъяастанаар Д.Урантөгс
Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой, ил тод байдлыг хангах, төр иргэний холбоог бэхжүүлэх зорилготой ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ МАЛЧНЫ ХОТОНД өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт цог багийн 170 иргэд, малчид хамрагдлаа. Өдөрлөгөөр Эрхзүйн хөтөч багаас Хог хаягдын үйлчилгээний хураамжийн хэлэлцүүлэг, Хамтарсан багаас хүүхэд хамгааллын тухай хууль, гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Халамжийн цахим үйлчилгээний мэдээлэл, нийгмийн даатгалын нөхөн даатгалын тухай, малын халдварт өвчний талаар сургалт, сурталчилгааг хийсэн.
Эрүүл агаар-Эрч хүч ахмадын өдөрлөгийг зохион байгуулж нийт 60 гаруй ахмадууд оролцлоо. Тэмцээнд 1-р байрыг С.Шура ахлагчтай баг хамт олон, 2,3-р байрыг Ц.Болормаа, Л.Сарангэрэл ахлагчтай багууд тус тус эзэллээ. Мөн гар урлал, хэний цай амттай вэ, цагаан идээ, ногооны үзэсгэлэн худалдаа, шилдэг угийн бичигтэн ахмад уламжлалт үзэсгэлэн уралдаан тэмцээнээ амжилттай зохион байгууллаа. Баярын хурлаа зохион байгуулж 15 ахмадыг Монголын ахмадын холбооны хүндэт тэмдэг, жуух бичиг, аймгийн Ахмадын холбооны хүндэт өргөмжлөл, сумын хүндэт тэмдгээр тус тус шагналаа. Албан байгууллагууд харьяалсан ахмадууддаа хүндэтгэл үзүүлж баяр хүргэж дуу хуур , хөгжөөн цэнгэлээр дүүрэн нэгэн үдшийг хамт өнгөрүүллээ. Ахмадынхаа үйл ажиллагааг тогтмол дэмжин ажилладаг сумын ИТХ-ын дарга Алтан хүү, Засаг дарга Л.Мөнхбадрах, орлогч даргаЦолмон, албан байгууллагын дарга эрхлэгч, төрийн албан хаагч нартаа нийт ахмадуудынхаа өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлье.
Монгол улсын Засгийн газрын санаачилгаар Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас хамтран иргэдэд соёл урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчдээр дамжуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалгыг иргэдэд хүргүүлэх зорилгоор зохион байгуулж буй “СОЁЛЫН ЦАГ” нөлөөллийн 2 сарын аяныг нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Нээлтийн үеэр номын сан, ОНС танхмын нүүдлийн үйлчилгээ, танин мэдэхүйн Алтан хонх тэмцээн , Соёлын тухай хууль, соёлын өвийн хамгаалах тухай хууль, Номын сангийн тухай хуулиа сурталчилж ажиллаа.
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаанаар төсвийн тодотголын төслийг хэлэлцэн баталлаа. Төсвийн тодотголоор орон нутгийн татварын орлого буурч, сургууль, цэцэрлэг, ОНХСангийн зардлын дүн буурсан байна.