2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, бэлчээр ашиглалтын холбоо ТББайгууллагатай хамтран "Малчдын чуулган" -ыг удирдамж, төлөвлөгөөний дагуу өргөн цар хүрээтэй, үр өгөөжтэй, зохион байгуулалтын өндөр түвшинд хийж өндөрлөлөө. Тус үйл ажиллагаанд урилгаар ирж оролцсон аймгийн удирдлагууд, лектор, урлаг соёл, малчид нийт 300 гаруй хүн цуглаж, аймаг, сумын удирдлагын цаг үеийн ажлын мэдээлэл, бэлчээр, хөдөө аж ахуй салбарын, төсвийн байгууллагын ажлын мэдээ мэдээлэл, сургалтуудад идэвхтэй хамрагдан сэтгэгдэл өндөр байсныг хэлэхэд таатай байна."Дундговио ногооруулья" дэд хөтөлбөрийн хүрээнд сэтгэл гарган малчдын ойн төгөлд тарьц мод суулгах ажилд ханцуй шамлан оролцож, хүндэтгэлийн зоогоор дайлуулан , Хос ертөнцийн аялан тоглолт үзэж байсаж, Соёлын төвдөө цэнгээнт бүжгийн аянд нэгэн үдшийг дуу хууртай өнгөрөөлөө.
Соёлын төвд Олон улсын бүжгийн өдрөөр зохион явуулсан "Хaврын баяр - 2022" нийтийн цэнгээнт бүжгийн "СУМЫН АВАРГА ХАМТЛАГ шалгаруулах тэмцээн өргөн дэлгэр болж өнгөрлөө.
Уралдаан тэмцээнд бэлтгэл сайтай, хамт олноо дэмжсэн удирдлагууд, өөрийгөө хөгжүүлж идэвхитэй оролцсон хүмүүс, Төсвийн байгууллагууд ААН, Ахмадын холбоо бүгдэд нь чин сэтгэлээсээ талархаж байна.
Цэцэрлэг: Аймгийн Боловсрол шинжлэх ухааны газраас 22 цэцэрлэгийн багш нарын дунд хөдөлгөөн эрүүл мэнд хичээлээр зохион байгуулагдсан "Цахим сургалтын үйл ажиллагаа-2022" ур чадварын уралдаанд цэцэрлэгээ төлөөлөн оролцож бүсээсээ шалгарсан ,,Бэлтгэл ‘’ бүлгийн багш Э.Мөнгөнтогоодоо болон хамтран бэлтгэсэн бүх багш нартаа баяр хүргэе.
дэлгэрэнгүй . .
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 9 дүгээр хуралдаанаа 2022 оны 04 дүгээр сарын 22-нд хийж доорхи асуудлыг хэлэлцэн баталлаа
дэлгэрэнгүй . .
Дундговь аймгийн Биеийн тамир спортын газраас санаачлан зохион байгуулж буй “Илүүдэл жингүй - Эртэч монгол” аяныг сургуулийн биеийн тамирын багш Ө.Мөнхбаяр хэрэгжүүлэн сургуулийн сурагчид, багш, ажилчид, ард иргэд өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж идэвхтэй хамрагдаж байна.Амны хөндийн эрүүл ахуй" сарын аяны хүрээнд НТБНэгж, сургуулийн эмчтэй хамтран 1-9-р ангийн сурагчдыг эмчийн үзлэгт хамруулж танхим болон цахим сургалтыг зохион байгуулан, бага ангийн сурагчдад гарын авлага тараан ажиллаж байна.Мөн тус аяны хүрээнд НТБНэгж, сургуулийн эмчтэй хамтран 1-9 ангийн сурагчдад шүдний анхан шатны үзлэг хийж, сурагчдын 40% буюу өвчлөл их гэсэн судалгааг сургуулийн захиргаанд танилцуулан Улаанбаатар хотоос мэргэжлийн эмч нарыг урьж авчран ЕБС-ийн сурагчид болон төрийн албан хаагчдын шүдийг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулсан.
дэлгэрэнгүй . .
Архив, Албан хэрэг хөтлөлт: “Цахим албан хэрэг хөтлөлт” 10 хоногийн аяны хүрээнд холбогдох сургалтад Тамгын газрын дарга, ИТХ -ын нарийн бичиг, архив бичиг хэргийн ажилтан нар хамрагдаж, erp системд албан хэргээ бүртгэлжүүлэх ажлыг хийж байна. Мал тооллогын А дансаар 4 малчинд 21 баримтаар лавлагаа олгож, 2 албан хаагчид Албан хэрэгцээнд ашиглуулахаар тус бүр 1,1 баримтыг олгосон.Бүртгэлийг маягтын дагуу хөтөлсөн.
дэлгэрэнгүй . .
Сумын ИТХ, ЗДТГ, ЭМ-ийн төв, Соёлын төвийн албан хаагчид удирдамжийн дагуу Монгол бичгийн хичээлд 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн хамрагдав. Хуваарийн дагуу хичээлдээ идэвхтэй хамрагдаж байгаа албан хаагчдад амжилт хүсье. Аймаг, орон нутгийн чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцохыг хүсье.
дэлгэрэнгүй . .
04 дүгээр сарын 18-21 ны өдрүүдэд багуудын ИНХурал зарлан зохион байгуулж. 2023 онд хэрэгжүүлэх ОНХС-ийн хөрөнгө оруулалтын санал авах, сумын ерөнхий төлөвлөгөө танилцуулах, санал авах, Засаг дарга 1-р улиралд хийсэн ажлаа танилцуулах иргэдийнхээ санал хүсэлтийг сонсох, гарын авлага тараах ажлуудыг 210 иргэнд хүргэж
дэлгэрэнгүй . .
Баруун бүсийн сумдын төрийн албан хаагчдын хамтын ажиллагааг сайжруулах, ажил үйлчилгээний туршлага солилцох, төрийн албан хаагчдын чадамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Сайхан-овоо, Дэлгэрхангай, Адаацаг, Хулд, Луус, Сайнцагаан, Дэлгэрцогт сумдын ИТХ-ын дарга, ажлын алба, ЗДТГ-ын бие бүрэлдэхүүн, төсөвт байгууллагын дарга эрхлэгч нарын 200 орчим албан хаагчид оролцлоо.
Улаанбаатар хотод Нутгийн Зөвлөлтэй хамтран зохион байгуулсан усан бар жилийн сар шинийн золголт өргөн дэлгэр, найрсаг сайхан болж өнгөрлөө. Нутгийн ахмад буурлууд, алдар цолтнууд, гавьяатууд, урлаг, соёлынхон, хөдөө талын малчид нийт 100 гаруй зочид төлөөлөгчдийг рестарондаа хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн нутгийн Зөвлөлийн удирдлагууд,
дэлгэрэнгүй . .