Аймгийн туг нь мөнх хөх тэнгэр ,алтан шаргал говийг бэлэгдсэн хөх ,улбар шаргал өнгөтэй байна. Тугны ишин талын дээд буланд аймгийн сүлдээ байрлуулна. Тугны урт өргөн нь 1:2 байна.
Аймгийн сүлд , тугийн аймаг , сумдын байгууллага , аж ахүй нэгжүүд түр болон байнга удирдлагын болон хуралдааны танхимын хойморт, аймаг, сумын шинж чанартай арга хэмжээ, хурал, цуглаан өдөрлөг, хүндэтгэлийн арга хэмжээний нээлтийн үеэр байрлуулна.