Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг угтсан насанд хүрэгчдийн шатар сонирхогчдын 2021 оны Сайнцагаан сумын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн 2021 оны 11 дүгээр сарын 20-нд Шинэ шийдэл шатрын клуб дээр зохион байгуулагдаж аваргуудаа шалгарууллаа.Тэмцээнд 18 шатарчид оролцов.
Тэмцээнийг Олон улсын холбоо болон Монголын шатрын холбооны дүрмээр 7 өргийн швейцарь системээр талдаа 1 цагийн хяналттай зохион байгууллаа.
Эрэгтэй : 1-р байранд Г.Нямхүү
2-р байранд Ж.Мижиддорж
3-р байранд Ж.Отгонбаяр
Эмэгтэй : 1-р байранд Т.Урангоо нар түрүүлэв.
Байр эзэлсэн тамирчдад Монгол УИХ-ын дарга Г.Занданшатарын гарын үсэг, тамга бүхий “Талархал”, мөнгөн шагналыг сумын ИТХ-ын дарга Т.Батжаргал гардууллаа.
Мандалговь хотын өнгө үзэмж, тохижилтын байдал, ХТГ-ын үйл ажиллагаатай танилцаж, санал бодлоо солилцох, зөвлөгөө өгөх, мөн ИТХ-ын 3-р хуралдааны бэлтгэл ажлыг хангах, хэлэлцэх асуудалтай холбоотой урьдчилан санал, дүгнэлт гаргах талаар ярилцлаа. дэлгэрэнгүй . .
Төмөртогтохын Батжаргал
1963 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн.
Боловсрол:
1982 онд хөдөө аж ахуйн техникум
2004 онд Эрдэнэтийн улс төрийн их сургууль
2008 онд Засагт хан дээд сургууль
Ажилласан байдал:
1985-1992онд Сайнцагаан сумын мандах нэгдэлд тракторчин
1992-1994 онд Сайнцагаансумын ХБАнгид агент
1997-1999 он Сайнцагаан сумын соёлын төвийн эрхлэгч
2000-2020 хүртэл Сайнцагаан сумын Үйзэн багийн засаг дарга
2021 оноос Сайнцагаан сумын ИТХурлын даргаар ажиллаж байна
Сонгуульт ажил:
2000-2020 онд сумын ИТХ-ын төлөөлөгч
2004-2016 онд сумын ИТХ-ын тэргүүлэгч
Шагнал:
-Хөдөө аж ахуйн яамны тэргүүний ажилтан
-Алтан гадас одон
-Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 9 дүгээр хуралдаан 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр сумын Засаг даргын тамгын газрын "Иргэний танхим"-д боллоо.
Тус хуралдаанаар дараах 4 асуудлын хэлцлээ.
- Энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тариф батлах тухай
- Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
- Сумын 2018 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах тухай
- Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас гарсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Тухайн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
- Хог хаягдлын үнэлгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
- Энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тариф батлах тухай
- Сайнцагаан сумын ИТХ-ын 9-р хуралдааны тов зарлах тухай
- Байгууллагын дансанд хөрөнгө бүртгэх тухай
Зарим иргэдийг төрийн одонгоор шагнах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан шатар сонирхогчдын “САЙНЦАГААН СУМЫН АВАРГА” шалгаруулах анхан шатны тэмцээнд 25 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдөж тэргүүн байрыг эрэгтэй төрөлд С.Сэргэлэн, эмэгтэй төрөлд А.Найгальмаа нар бусдыгаа манлайлж , аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох батламж, мөнгөн шагналаар шагнагдав.
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар:
1. Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
2. Сумын 2019 оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах
3.Сумын 2018 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах
4. Сумын 2017 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах тухай 4 асуудлыг хэлэлцэн баталлаа.
Мандал багийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр О.Эрдэнэтөгсийг батламжилж, энгэрийн тэмдэг, үнэмлэхийг гардууллаа.
Иргэдийн өмчийн хулгай болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, баг хороо, иргэд, цагдаагийн газрын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Сайнцагаан сумын ГХУСАЗЗ, хэсгийн мөрдөгч цагдаагийн ахмад Д.Амарбаяр, хэсгийн байцаагч цагдаагийн ахмад Д. Цэвэлмаа хамтарч уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр хэсгийн ахлагч нарт:
-Сайнцагаан сумын гэмт хэргийн нөхцөл байдлын танилцуулга
-Хэсгийн ахлагч нарын үүрэг хариуцлагыг танилцуулах
-Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам
-Ахуйн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг тараалаа
2018.07.03-ны өдөр “ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧИЛГҮЙ БАГ” аяны хүрээнд зохион байгуулсан ажлын талаар багийн ГХУСАЗСЗ-ын ахлагч нар мэдээллийг сумын ГХУСАЗЗ-ийн гишүүдэд танилцууллаа.
Зохион байгуулсан ажлыг багийн ГХУСАЗСЗ-ын зөвлөлийн ахлагч нар сонсож аяны үргэжлэлд ямар ажил төлөвлөх талаар бусдаас санаа авч ажиллах боломжийг бүрдүүллээ.
Мөн аяны явцад багуудад хэрэгжүүлсэн дараах ажлуудыг бүх багуудад зохион байгуулж хамтран ажиллахаар боллоо.
Үүнд: 1. Баг бүр гудамжны ахлагч нарыг сонгох, иргэд, баг, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулж, ахуйн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг өрнүүлэх, мэдээлэл түгээх ажлыг эрчимжүүлэх
- Айлын хашаанд амьдарч байгаа сургуулийн насны хараа хяналтгүй хүүхдүүдийг судалгааг гарган тэдэнд чиглэсэн ажил зохион байгуулах
- Олон нийтийн сайн дурын эргүүлийг тогтмолжуулах
Мөн энэ үеэр сумын цагаагийн хэсгийн мөрдөгч Б.Амарбаяр, сумын хэсгийн байцаагч н.Цэвэлмаа нар Сайнцагаан сумын хэмжээнд 6 сарын байдлаар баг бүрт гарсан гэмт хэргийн талаар танилцуулж ГХУСА-ыг баг бүр гэмт хэрэг гараад байгаа шалтгааныг тодруулан ажлуудыг зохион байгуулах шаардлагатай байгааг анхаарууллаа.