Гурвансайхан сумын ЕБС нь 1940 онд байгуулагдсан.
1940-1972 онд 4 жилийн бага сургууль
1972-1975 онд 7 жилийн дунд сургууль
1976-2006 онд 8 жилийн дунд сургууль
2006-2015 онд 9 жилийн дунд сургууль
2015 оны 9 сарын 1-ээс 12 жилийн бүрэн дунд сургууль болон өргөжсөн түүхтэй.
Удирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 29, үйлчлэх ажилтан 11, нийт 41 ажилтантай 309 суралцагчтайгаар сургалт, төлөвшлийн үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.Багш нар 100% мэргэжлийн ба 60 гаруй хувь нь мэргэжлийн зэрэгтэй. БТА 6, Биеийн тамирын тэргүүний ажилтан 1, Яамны жуух бичигтэн 4, аймгийн шилдэг багш 3 ажиллаж байна.
2009-2016 онуудад хичээлийн жилийн үйл ажиллагаагаараа аймгийн ЕБС-ийг манлайлан ажиллаж 1-2-р байрыг тасралтгүй эзэлсэн ба 2011-2015 онууд буюу сүүлийн 5 жил тасралтгүй сумын оны тэргүүний хамт олноор шалгаран өргөмжлөгдсөн амжилт гарган ажилласан. 2014 онд “Аймгийн тэргүүний сургууль”-аар өргөмжлөгдсөн.
2015 онд Топ стандарттай байгууллагын цомын эзэн боллоо.
Улсын төсөв, гадаадын хөрөнгө оруулалт зэргээр сургалтын орчноо тохижуулж, материаллаг баазаа бэхжүүлж байна. 2011, 2012, 2014 онуудад улсын төсвийн хөрөнгөөр физикийн кабинет, мэдээлэл зүйн кабинет, технологийн кабинетийн зарим тоног төхөөрөмж, номын сангийн сандал ширээ,тавиур,сурагчийн ширээ сандал, багшийн ширээ сандал,самбар,гал тогооны тоног төхөөрөмж зэргээр хангагдсан.
Мөн улсын төсвийн хөрөнгөөр 2015 онд 320 хүүхдийн шинэ сургууль,спорт зал баригдаж ашиглалтанд орсон. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр цахилгааны дэд станц бариулсан,төвлөрсөн халаалт, цэвэрлэх байгууламжид холбогдлоо. Улсын төсвөөс гадна гадаадын хөрөнгө оруулалт олж,тухайлбал Данида төслөөр номын сан тохижуулах, талх нарийн боов хийж орлого олох, БНЧУлсын Элчин Сайдын Яамнаас зарласан жижиг төслийн уралдаанд амжилттай оролцон сургуулийн гүний худагтай, сурагчийн авто машинтай болсон. Иргэд эцэг эхийн хандив тусламжаар бага ангийн “Үдийн хоолны” орчин нөхцөл болон анги танхимын тохижилтоо сайжруулсаар байна.
2010 оноос эхлэн сургуулийн орчинг мод бутжуулах ажлыг эрчимтэй зохион байгуулсан ба одоо 600 гаруй мод буттай. 2014 оноос чацарганы жимсээ хураан авч хоол хүнсэндээ хэрэглэж байна. Улаанбаатар хотын “Цэцэрлэгжилт” ХХК-тай хамтран ажиллаж цэцэрлэгжүүлэх ажлын анхан шатны мэдлэг чадвартай болсон.