Танилцуулга:
Сумын төв 1939 онд Цагаан хошуунд Гучин хийдийн төв дээр шилжиж суурьшснаар эмнэлгийн үйлчилгээ тогтмолжсон гэж үздэг. Сум 1952 онд Суугаантад төвлөрснөөс эхэлж амбултори, больниц, төрөх тасаг гэсэн 3 гэртэй эмчилгээ, үйлчилгээг явуулж байсан ба 1964 онд анх эмнэлгийн 4 өрөө байртай болж,1968 онд хүний их эмчийн салбар болон өргөжиж, их эмч-1, бага эмч, сувилагч 6 ажиллаж байжээ.
Одоогоор Сумын эрүүл мэндийн төв нь 18 ажиллагсадтай 3 их эмч, 3 бага эмч, 5 сувилагч, 2 үйлчлэгч, лаборант, ариутгаг, жолооч, тогооч ийн орон тоотойгоор сумын 2149 хүн амд эрүүл мэндийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Зорилго: Эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулж иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг стандартын дагуу чанартай, түргэн шуурхай хүргэж, зонхилон тохиолдох өвчлөлийг эрт илрүүлж эрүүлжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанаржуулан улмаар эрүүл аж төрөх дадал хэвшүүлэн дундаж наслалтыг уртасгахад оршино.
Зорилт:
- Оношлогоо эмчилгээг сайжруулан эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх
- Хүний нөөцийн менежментийг сайжруулан байгууллагаа чадварлаг, хөрвөх чадвар сайтай мэргэжилтнээр хангах, мэргэшүүлэх.
- НЭМ-ийн чиглэлээр төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролын түвшинг дээшлүүлэх
- Эмнэлгийн тоног төхөөрмж, эд хогшлын хангалтыг төлөвлөгөөтэйгөөр чанаржуулан тухайн үеийн шаардлагын түвшинд хүргэх