9 сарын 8-9-ний өдрүүдэд Дундговь аймгийн Өлзийт суманд зохион байгуулагдсан зүүн бүсийн Төрийн албан хаагчдын зөвлөгөөнд сумын ИТХ, ЗДТГ-ын 15 албан хаагчид оролцлоо. Бүсийн арга хэмжээнд 7 сумын 130 гариу ИТХ, ЗДТГ-ын албан хаагчид оролцож сургалт, зөвлөгөөн, Өлзийт дэлгэрэнгүй . .
Засаг даргын тамгын газрын сул орон тооны мэдээлэлтэй танилцана уу.
- Төрийн сангийн мэргэжилтэн
- Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн
- ИТХ, ЗДТГ хариуцсан нягтлан бодогч
- Соёлын төв, Сангууд хариуцсан нягтлан бодогч
Засаг даргын тамгын газрын бүтэц орон тооны схем зураглалтай танилцана уу
Засаг даргын тамгын газрын албан хаагчдын албан тушаал, овог нэр, утасны дугаар, ажлын чиг үүргийг байршууллаа. дэлгэрэнгүй . .
ОНЦЛОХ АЖИЛ 1 .ӨНДӨРШИЛ АДУУНЫ ОМОГ БАТЛАГДАВ.
2019 оны 09 сарын 21ны өдөр хууль сурталчилах арга хэмжээ болж аймгаас ирсэн ажлын хэсэг 7 хүний бүрэлдэхүүнтэй ажилсан. Бэлтгэгдсэн эрх зүйн хөтөч нартай Засаг даргын тамгын газрын даргатай гэрээ байгуулсан. Мөн иргэдэд мэдээлэл өгсөн сургуулийн сурагчидад мэдээлэл хийсэн.
Өндөршил түншлэл-2019 үзэсгэлэн худалдаа болж нийт 2 багийн 200 гаруй хүн оролцлоо. Уг арга хэмжээний үеэр багийг хэсгийн зохион байгуулалтаар тэмцээн уралдаан боллоо. Шилмэл хээлтүүлэгчийг амьдын жин, ашиг шим, галбир, бие цогцосоор нь шалгаруулсан.
Сумын 2018 оны үйл ажиллагааны үр дүнг Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан журам, аймгийн Засаг даргын А/452 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан журмын дагуу Аймгийн Засаг даргын А/572 захирамжаар батлагдсан ажлын хэсэг, удирдамж, аргачлалын дагуу хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж зөвлөмж ирүүлсэн. Хэрэгжүүлж ажиллах 18 заалт бүхий зөвлөмжийг ирүүлсэнийг зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан, хэрэгжилтийг тооцон ажилласан.
2019 оны 06 сарын 18-ний өдрийн байдлаар зөвлөмжийн хэрэгжилтийг тайлагналаа. Хавсралтаар оруулав.
Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулсан 2 өдрийн сургалтанд Сумын Статистик хариуцсан мэргэжилтэн Т.Отгондулам оролцлоо. Сургалтаар Статистикийн анхан шатны мэдээний бодит байдал, хэрэглээг сайжруулах, хууль эрх зүй, 2019-2020 онд зохион байгуулагдах Барилга, орон сууцны тооллого, Хүн ам, орон сууцны тооллогыг хэрхэн зохион байгуулах, төрийн болон хувийн хэвшлийн албан хаагчид, иргэдийн үүрэг, оролцооны талаар цогц сургалтыг ҮСХ-ны ДАМХ-ийн дарга Б.Саранчимэгээр ахлуулсан баг, аймгийн Статистикийн хэлтсийн хамт олон зохион байгуулсан.
5-р сард Дундговь аймагт зохион байгуулагдах “Команд штабын сургууль-”ийн бэлтгэл ажлын хүрээнд Аймгийн засаг даргын 2019 оны 03-р сарын 22-ны А/120 дугаар тоот захирамжын дагуу суманд Гамшгаас хамгаалах “Иж бүрэн сургууль” 2019 оны 04-р сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Дадлага сургуулиар сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний хувийн болон техник хэрэгсэл багаж зэвсэглэмжийн бэлтгэл бэлэн байдал, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгаж “Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль”, “Гамшгийн тухай ойлголт”, “Анхны тусламж”-ын сэдвээр танхимын сургалтыг явуулж мэргэжил арга зүйн заавар зөвлөмж өгөн ажиллав.
2019 оны 01 сарын 14-15-ны өдрүүдэд Шил адууны омог бий болгох, батлуулах ажлын хүрээнд зүрхний цохилт, амьсгалын тоо хэмжилт, судалгааг авч ажилласан.