Ахмад настнуудадаа хүлээн авч. хүндэтгэл үзүүллээ.
Ерөнхий боловсролын сургууль, Соёлын төв, Хүүхдийн цэцэрлэг хамтран "НЭЭЛТ МЭДЭЭЛЛИЙН ӨДӨРЛӨГ" зохион байгуулж. Нээлттэй мэдээллийн өдөрлөгөөр байгууллага бүр мэндэлчилгээ дэвшүүлж, өдөрлөгөөр багш сурагчдын хамтарсан бүтээлээр үзэсгэлэн гаргаж, цаашид хамтран ажиллах санал хүсэлтийн хайрцаг аялууллаа. Номын сангийн шинэхэн хүүхдийн зохиолын номоор үзэсгэлэнд оролцлоо. Тогооч нар хоолны болон шүүсний амталгаа явууллаа.
Хүүхдүүд зуны 3 сар хийсэн бүтээсэн зүйлээрээ оролцдог " ХӨДӨЛМӨР СОЁЛЫН ЧУУЛГАН " 9 сарын 15нд болж, Сурагчид хийсэн бүтээсэн зүйл болон цагаан идээгээ багш, ажилчид болон эцэг эхчүүдэд сонирхуулан нэг өдрийг бүтээлчээр өнгөрөөлөө. Бүх сурагчдадаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Жил болгон зохион байгууллагддаг " АЛТАН НАМАР СПОРТЫН НААДАМ" болж, сурагчид авхаалж самбаа хурд хүчээ шалгасан сайхан тэмцээн болж өндөрлөлөө. тэмцээнд идэвхтэй оролцсон бүх багш сурагчдадаа спорт, урлагийн өндөр амжилт хүсье
хичээлийн шинэ жилийн нээлт сайхан болж, 1-р ангид маань нийт 29 хүүхэд нэмэгдэж орж, сурагчдыг хамруулсан гийнгоо морзий, морь цоллооч хүүхэд тус тус шалгаруулан бөхийн барилдаан болж, нээлтэд зориулсан хурдан дааганы уралдаан болсон.
Ч.Цэрэнпүрэв багштай 9а ангийнхан маань өнөөдөр суурь боловсролын гэрчилгээ, дурсгалын цомог, талархал гардан авлаа. Чадварлаг багшдаа болон сурагчдаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье
ерөнхий боловсролын сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Багш ажилчид болон сурагчдын дунд волейболын тэмцээн боллоо.
2018-2019оны хичээлийн жилд багш сурагчид хийсэн бүтээсэн амжилтаараа болон сурсан мэдсэн зүйлээрээ тайлан тоглолтоо толилууллаа.