Сумын Засаг даргын нэрэмжит “Оюун ухааны олимпиад”-ыг 2017.11.24 ЕБС-ийн 5-9 дүгээр ангийн сурагчдын дунд зохион байгуулав. Олимпиадаар ерөнхий мэдлэгийн болон IQ асуултаар бэлдэж, анги бүрээс эхний 3 байрыг шалгаруулав.
5-р анги
1-р байр Д.Чулуунболор, 2-р байр Н.Батжаргал, 3-р байр Б.Цэрэнсодном
6-р анги
1-р байр Г.Одончимэг, 2-р байр Э.Алтаншагай, 3-р байр Э.Тогтохням
7-р анги
1-р байр М.Анхбаяр, 2-р байр А.Хулан, 3-р байр Б.Болдбаатар
8-р анги
1-р байр С.Ануужин, 2-р байр Б.Баярмагнай, 3-р байр Б.Урантуяа
9-р анги
1-р байр О.Дашдорж, 2-р байр Г.Отгонлхам, 3-р байр Б.Уранбилэг нар шалгарав.
- Улсын зөвлөх багш Ц.Ганхуяг багшийг урьж зөвлөгөө арга зүйн сургалтыг багш нарын дунд зохион байгууллаа. Мөн уламжлал болгон зохион байгуулдаг “Сөлтэй намрын уянга-2017” яруу найргийн баярыг Ц.Ганхуяг багшийн нэрэмжит болгон зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд
- ЕБС-ийн сурагчдын дунд “Хүрэл тулга 2017” уралдааныг зохион байгуулж 1-р байрыг 9а ангийн сурагч Ц.Уянга, 2-р байрыг 7а ангийн сурагч О.Мөнхцэцэг, 3-р байрыг 8а ангийн сурагч Н.Цэцэгжаргал нар шалгарлаа.
- Ц.Ганхуяг багш өөрийн бүтээлүүдээсээ уншиж сонирхуулан сурагчидтай уулзалт ярилцлага хийж нэгэн өдрийг яруу найргийн өдөр болгон өнгөрүүлэв.
"Хүүхдийн дуу хоолой бидний оролцоо" чуулганыг сумын хүүхэд хамгааллын хамтарсан баг, сумын ЗДТГазартай хамтран зохион байгууллаа. Чуулганаар хүүхдийн санал хүсэлтийг хүлээн авч хэлэлцэн дараах зарчмыг гаргав.
- Сургуулийн дэгийг дагаж мөрдөх
- Анги танхим, байр болон сум орон нутгийн нийтийн эзэмшлийн тоглоом, эд хөрөнгийг хайрлан хамгаалах
- Бусдыг хүндэлж зөв боловсон харилцах
- Орой 19 цагаас хойших үзвэр үйлчилгээг үзэхгүй байх
- Цахим хэрэглээг багасгаж өдөрт нэг цагаас илүү ашиглахгүй байх
- Хоггүй цэвэр орчинг бий болгох
Багш нарын урлагийн бага наадамд урлагийн 6 төрлөөр манай сургуулийн хамт олон амжилттай оролцож, гоцлол дууны төрөлд дуу хөгжмийн багш Ч.Мөнхбаяр амжилттай оролцож 3-р байр эзэллээ.
Өндөршил сумын ЕБС-ийн багш нарын дунд "Сайн хичээл" ур чадварын уралдааныг зохион байгууллаа. Уралдаанд багш нар өөрсдийн бэлдсэн хичээлүүдээрээ нээлттэй хичээлийг зохион байгуулж, дуу хөгжмийн багш Ч.Мөнхбаярын "Дүрслэх урлаг ба хөгжим" сэдэвт хичээл хамгийн сайн хичээлээр шалгарлаа.
Уламжлалт болгон зохион байгуулдаг сурагчдын "Хөдөлмөр соёлын чуулган"-ыг амжилттай зохион байгууллаа. Сурагчдын зуны амралтаараа сурч мэдсэн хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах хөдөлмөр соёлын чуулганы бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж нэг өдрийг бүтээлийн өдөр болгон өнгөрүүллээ. Мөн шилдэг бүтээл, шилдэг бүтээлч хүүхэд, шилдэг эмнэг сургагч хүүхэд зэрэг шилдгүүдээ тодрууллаа.
2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг "Суралцагч бүрийн авъяас чадвар, сонирхлыг дэмжин хөгжүүлж, тэргүүний авъяаслаг, чадварлаг сурагчдыг олноор төрүүлэх" зорилго тавин 206 суралцагч, 16 багш 21 ажилчидтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа ийнхүү эхлүүллээ. Нээлтийн үйл ажиллагааг авъяаслаг сурагчдын урлагийн номер мэндчилгээ болон уламжлалт ёсоор шинээр элсэн орж байгаа 1-р ангийн бяцхан сурагчид анхны хонхоо жингэнүүлэн эхлүүллээ...