Уяхан замбуу тивийн наран 3000 морин хуурч, уртын дуучдын наадамд манай байгууллагын хамт олон идэвхтэй оролцлоо.
Цусны донорын дэлхийн өдрийг тэмдэглэж нийт донорууддаа хүндэтгэл үзүүлж сургалт хийлээ. Онцгой байдлын гамшгийн үед шаардагдах цус орлох бэлдмэлүүд, хэрэгцээтэй цус цуглуулах хүүдий, оношлуур, цусны бүлэг тодорхойлох урвалжийг стандартын дагуу нөөцлөсөн.
Зоонозын өвчин судлалын төвөөс Зүүн бүсийн сумдын эмч, эмнэлгийн ажилчдын дунд зохион байгуулсан" Зоонозын халдварт өвчний өнөөгийн байдал оношлогоо эмчилгээ, халдварт өвчний үеийн бэлэн байдал хариу арга хэмжээ" сэдэвт сургалтанд оролцлоо.
Дархлаажуулалтын 10 хоногийн аянаар Эрүүл мэндийн сайдын 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн “Дархлаажуулалтын 10 хоног зохион байгуулах тухай” А/207 дугаар тушаалын дагуу улсын хэмжээнд 10-18 насны хүүхдүүдийг улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтанд 2019 оны 5 дугаар сарын 15-25-ны хооронд хамруулах болсон талаар сургуулийн багш, сурагчдад танилцуулж нээлт хийлээ. Нээлтэнд 10-15 насны 117 сурагчид болон анги удирдсан багш, ЗДТГ-ын нийгмийн бодлогын мэргэжилтэн Э.Сумьяа, ЭМТ-ийн дарга Д.Эрдэнэчулуун вакцинатор Д.Мөрөнтамир, НЭМ ажилтан Б.Насанбурмаа нар оролцлоо.
“ УНАДАГ ДУГУЙ УНАХ “ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭХ АЯНЫ ХҮРЭЭНД: Дугуйн уралдааныг 1-5 анги, 6-9 анги, насанд хүрэгсдийн гэсэн 3 ангиллалаар зохион явууллаа. Нийт 61 хүн хамрагдсан.
Монгол Улсын Биеийн тамир спортын тухай хууль, Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлиг “ Чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ, “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорилын сар”-ыг жил бүийн 4 дүгээр сард уламжлал болгон иргэдийг бие бялдрын чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорилд хамруулдаг талаар иргэдэд сурталчилгаа хийсэн.
Албан байгууллага, аж ахуй нэгж, сумын иргэд, цэргийн насны залуучуудаас бие бялдарын түвшин тогтоох сорилд 18- 60 хүртэлх насны 91 иргэд хамрагдсан. Сорилын үзүүлэлт :
- Хангалттай сайн-18
- Ханалттай –29
- Сайн-25
Дунд-19 хүн хамрагдлаа.
Жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр “Усны өдөр” –ийг тэмдэглэн өнгөрүүлдэг талаар эмч эмнэлгийн ажилчдад мэдээлэл хийж ЭМГ- аас ирсэн албан бичгийг танилцууллаа.
Цэнгэг ус – Тэгш хүртээмж – Эрүүл эко сав уриан дор соёлын төвд болсон иргэдийн мэдээллийн өдрөөр их эмч Д.Анхбаяр усны савны хэрэглээ, түүний эрүүл ахуй стандартын дагуу ярьж танилцуулсан. 43 хүн оролцсон
Эрчүүдийн эрүүл мэндийг хамгаалах сарыг тохиолдуулан
Эрчүүдийн эрүүл мэндийг хамгаалах эрүүл зан үйлийг хэвшүүлэх эрсдэлт хүчин зүйл, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх арга барилд сургах, дундаж наслалтыг уртасгах талаар ЭМГ-ын УТСХ-ын дарга Ц.Энхсайхан, Тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх сэдвээр Сувилахуйн албаны дарга Ц.Оюун, “Архины хор уршиг” сэдвээр ЭМГ-ын Эрүүл мэндийн боловсрол, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Г.Содномдаржаа нар иргэдэд сургалт хийсэн. Нийт 76 хүн хамрагдсан.
Эрүүл мэндийн сайдын 2019 оны 01 сарын 21-ны А/19 тоотын тушаалын дагуу эмч эмнэлгийн ажилчдын ёс зүй харьцаа хандлагыг сайжруулах талаар аймгийн ЭМГ-т хүсэлт тавьж нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албаны дарга Ц.Оюун ирж сургалт зохион байгуулав. Сургалтанд эмч эмнэлгийн мэргэжилтэн ажилчид нийт 11 хүн хамрагдаж эмч эмнэлгийн ажилчдын мөрдвөл зохих харьцаа хандлага ёс зүйн талаар дэлгэрэнгүй ойлголтыг авлаа. Нийт ажилчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах, үйлчлүүлэгчидтэй халуун дулаан уур амьсгалаар харьцаж хүндлэн дээдэлж байх талаар анхаарууллаа.
Эрүүл шүд - Эрүүл хүүхэд хөтөлбөрийн дагуу хийх ажлын төлөвлөгөө гарган батлуулж эмч эмнэлгийн ажилчдад танилцууллаа. Сургуулийн сурагчдын үдийн амралтаар “Эрүүл шүд - Эрүүл хүүхэд” аяны нээлт хийж багш сурагчдад төлөвлөгөөний дагуу хийх ажлаа танилцууллаа.
Нээлтэнд Эмчлэгч эмч Д. Анхбаяр болон сургуулийн удирдлагууд багш сурагчид оролцлоо.
Манай байгууллага 2018 оны ажлаараа аймагтаа дэд байранд шалгарлаа. Ажилсаг бүтээлч хамт олондоо баярлалаа