Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран "Пневмококкийн эсрэг вакцин, халдварт саагийн идэвхжүүлсэн вакцинуудыг дархлаажуулалтанд нэвтрүүлэх" сургалт 2019 оны 3 дугаар сарын 20- ны өдөр ЭМГ-ын Эрүүл амьдрах ухаан сургалтын төвд боллоо. Сургалтанд ЭМТ- ийн дарга Д.Эрдэнэчулуун, Дархлаажуулалт хариуцсан бага эмч Д.Мөрөнтамир нар оролцлоо.
Аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтаны зөвлөгөөн "Иргэн төвтэй-Эрүүл мэндийн үйлчилгээ" уриан дор 2019 оны 03 дугаар сарын 21-ны өдөр эхэллээ. Зөвлөгөөнд ЭМТ- ийн дарга Д.Эрдэнэчулуун оролцож байна.
Эрүүл насжилт - Настны эрүүл мэнд сэдвээр ахмад настнуудад сургалт зохион байгууллаа. Сургалтанд 40 гаруй хүн хамрагдсан.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол улсад зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 98 жилийн баярыг тохиолдуулан ажилчдын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.
Геронтологийн төвөөс зохион байгуулсан “Эрүүл насжилтын төлөө хамтдаа” өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаа, эмч эмнэлгийн мэргэжилтний дунд зохион байгуулсан “Геронтологи – гериатрийн үндэс” сэдэвт 2 өдрийн багц цагийн сургалтанд ЭМТ- ийн дарга Д.Эрдэнэчулуун, бага эмч Т.Өлзийдүүрэн нар оролцсон.