2017 оны 06 дугаар сарын 19-нөөс 23-ны хугацаанд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхтэй холбогдуулан Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий Прокурор, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хамтарсан сургалт зохион байгуулагдлаа. Уг сургалтанд хуулийн байгууллагын алба хаагчид хамрагдсан байна.