2022 оны жилийн эцсийн байдлаар аймгийн хэмжээнд нийт өнчин хүүхдийн тоо 523 болж, өмнөх оноос 1.6 хувиар өсчээ. Нийт өнчин хүүхдүүдийн 5.5 хувь нь эмэгтэй бол, 494 (94.5%) нь хагас өнчин, 29 (5.5%) нь бүтэн өнчин хүүхэд байна.Насны бүлгээр авч үзвэл нийт өнчин хүүхдийн 37 (7.1%) нь 0-4 насны хүүхэд, 125 (23.9%) нь 5-9 насны хүүхэд, 218 (41.7%) нь 10-14 насны хүүхэд, 143 (27.3%) нь 15-17 насны хүүхдүүд байна. Нийт өнчин хүүхдүүдийн 23.3 хувь нь аймгийн төвд, 29.2 хувь сумын төвд, 47.8 хувь хөдөөд амьдарч байна.