Шалгалтын хуваарь, шалгалтад орох цаг оролцогчийн бүртгүүлсэн хаягт очсон байгаа. Шалгуулагч нь хуваарьт өдрийн хуваарьт цагтаа шалгалт эхлэхээс 30 минутын өмнө иргэний үнэмлэх, баталгаажуулсан хуудастайгаа ЭМЯ-ныдэлгэрэнгүй . .
Төрийн албаны Дундговь аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын 66 ажлын байран дээр төрийн албаны тусгай шалгалтыг зарлаж, өнөөдөр шалгалтыг зохион байгууллаа. Шалгалтад нийт 9 хүн материал ирүүлснээс 5 хүний материал баримт бичгийн шаардлага хангаагүй байна. Өнөөдөр Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Суурь судалгаа газрын мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Орон нутгийн өмчийн газрын Өмчийн бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ажилтан, Хулд сумын Нийгмийн даатгалын байцаагч зэрэг ажлын байран дээр нийт 4 хүн сонгон шалгаруулалтад орж байгаа юм. Тусгай шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 02/714 тоот “Аргачлал хүргүүлэх тухай” албан бичгийн дагуу болон Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмж шаардлагын хүрээнд зохион байгууллаа.
Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 244 дүгээр тогтоолоор "Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам"-д өөрчлөлт орууллаа. Үүнд:
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 6.3 дахь заалтыг "Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль эрх зүйн мэдлэгийг сорилгоор шалгаж 20 хүртэл оноогоор үнэлнэ" гэж, 6.4 дэх заалтыг "Дүн шинжилгээ хийх чадвар, асуудал шийдвэрлэх чадварыг сорил болон бодлогоор шалгаж тус бүр 10 хүртэл оноогоор үнэлнэ" гэж тус тус өөрчлөн найруулсан байна.
Төрийн албаны Дундговь аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн захиргааны удирдах албан тушаалын 5 ажлын байр, төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын 14 ажлын байран дээр төрийн албаны тусгай шалгалтыг зарлаж, энэ сарын 8-ны өдөр шалгалтыг зохион байгууллаа. Шалгалтад нийт 14 хүн оржээ. дэлгэрэнгүй . .
Төрийн албаны Дундговь аймаг дахь салбар зөвлөлөөс энэ сарын 12-оос эхлэн Төрийн захиргааны албан тушаалын тусгай шалгалтыг хялбаршуулсан журмаар авч эхэллээ.
Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн аргачлалын дагуу шалгалт өгөх анги танхимд ариутгал халдваргүйтгэл хийж, шалгалтад оролцогчдын халууныг үзэн, асуумж бөглүүлж, гарыг ариутган нэвтрүүлсэн бөгөөд дэлгэрэнгүй . .
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайлан болон төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн талаарх мэдээллийг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс хэлтэс, агентлагын дарга удирдлагуудад хийлээ.дэлгэрэнгүй . .
Төрийн албаны салбар зөвлөлөөс Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, УОК-оос өгч байгаа зөвлөмжийн дагуу төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай, зохион байгуулалтын оновчтой хэлбэрийг ашиглан хүргэх ажлыг орон нутагтаа зохион байгуулах талаар зөвлөмж чиглэлийг сумдад онлайнаар хүргэлээ.
Төрийн албаны зөвлөлөөс гаргасан 01 тоот зөвлөмжийг онлайн хуралд оролцогчдод бүрэн эхээр нь танилцуулж, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, хүний нөөцийн оновчтой зөв хувиарлалт, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, ажлын байрны орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл, албан хаагчдаа халдвараас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээ авах, онцгой нөхцөл байдлын үед төрийн албаны удирдах албан тушаалтнууд удирдлагын манлайлал үзүүлж ажиллахыг үүрэг болголоо.
Мөн энэ үеэр Удирдлагын академийн ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц цагийн сургалт хорио цээрийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зайн хэлбэрээр зохион байгуулагдах болсныг хэлж, тус аймгаас 36 албан хаагч суралцахаар нэрс нь баталгаажиж ирснийг дуулган, хичээлээ цаг хугацаанд нь судлан хариуцлагатай оролцохыг санууллаа.
БНХАУ-ын Ухань мужид коронавирус бүртгэгдэж, өвчлөл нэмэгдэн Монгол улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үеэс эхлэн аймгийн төрийн байгууллагуудын албан хаагчид тус арга хэмжээнд нэгдэн хамтран оролцож байна.
Өнөөдрийн байдлаар аймгийн Онцгой комиссын гишүүд өдөр бүр хоёр хоёроороо ээлжлэн жижүүр хийж, аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн газар, Тагнуулын хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн газар, Цэргийн анги зэрэг байгууллагын 150 албан хаагч, 77 автомашинтай өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Мөн Нэгдсэн эмнэлгийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.
Коронавирусээс урьдчилан сэргийлэх хандив тусламжид аймгийн төвийн төрийн байгууллагын албан хаагчид өнөөдрийн байдлаар 11.999.529 төгрөг, 500.000 төгрөгний шатахууны талон болон хамгаалах хэрэгсэл, маск, амин дэмийг тус тус хандивлалаа.
Мөн постонд ажиллаж байгаа алба хаагчдын дархлааг дэмжих зорилгоор халуун аарц, чацаргана, хоол хүнсээр үйлчилж, төрийн байгууллага, аж ахуй нэгжүүд өдрийн хоол цай ундаар ээлжлэн үйлчилсэн.
Онцгой нөхцөл байдалтай холбогдуулан жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйчүүдэд цалинтай чөлөөг 16 байгууллага олгож, гэрээсээ ажлаа явуулах нөхцөл боломжоор ханган ажиллаж байгаа бөгөөд зарим байгууллага ажлын цагийг богиносгох, ээлжээр ажиллуулах зэрэг зохион байгуулалтын төрөл бүрийн арга хэмжээ авч ажиллуулж байна.
|
2018 оны 5 сарын 19-22 өдрүүдэд Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт, Удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оролцох иргэдэд зориулсан төлбөртэй сургалт болох тул бүртгэлийг аймгийн Засаг даргын Тамгын газрын 303 тоот өрөөнд хийж байна. Амжиж бүртгүүлнэ үү.
Энэхүү сургалтыг Улаанбаатар хотоос "Мэргэн түшээ" сургалтын төвийн мэргэжлийн багш нар ирж хөтлөн явуулна.
Дундговь аймгийн ЗДТГ
Утас:70592494, 70592362, 88849729
|