Электрон тамхины хор нөлөөг сурагчдад ойлгуулах зорилгоор 6-12 дугаар ангийн сурагчдын дунд гэнэтийн шалгалтыг зохион байгууллаа. Цагдаагийн ахлагч Дашням “Электрон тамхины хор нөлөө түүнээс татгалзах” талаар зөвлөгөө мэдээлэл өглөө. Сургуулийн захиргаатай хамтран ЗДТГ-аас Нандин-Эрдэнэ , цагдаагийн хэсгээс төлөөлж Дашням, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн дарга С.Оюунчимэг, Дэлгэрнасан, Баярсайхан ажиллалаа. Цаашид авах арга хэмжээний талаар санал солилцов.

2023 оны 03 дугаар сарын 31, 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Дундговь аймгийн зүүн бүсийн төрийн албан хаагчдын Харилцан хүндэтгэе IV-Р зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд аймгийн АИХ-ын депутат, УИХ-ын гишүүн асан, МУСГЗүгтэлтэн, Гурвансайхан сумын НӨУБ-ын зөвлөх доктор, профессор С.Батмөнх, ЗДТГ-ын Архивын тасгийн дарга Уранбайгаль, ХШҮ-ийн дарга Даариймаа, Дэлгэрцогт сумын ЗДТГ-ын Засаг даргын орлогч Золжаргал болон Баянжаргалан, өлзийт, өндөршил, цагаандэлгэр, говь-угтаал, дэрэн, гурвансайхан сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олон болон Хулд сумын ЗДТГ, ИТХ-ын хамт олон урилгаар ирэн 8 сумын 168 төрийн албан хаагч оролцлоо. Зөвлөгөөнөөр сумдын 2022 оны үнэлгээ, үр дүнгийн талаар танилцуулж цаашид хяналтандаа авч анхаарч ажлын талаар чиглэл танилцуулга хийлээ. Мөн аймгийн хүндэт тэмдэг, ЗД-н жуух бичгээр үүрэгт ажилдаа идэвх санаачилга гарган ажилласан төрийн албан хаагчдыг шагнаж урамшууллаа. 2022 оны ажлаар Гурвансайхан сумын архивын ажил тэргүүн үнэлгээ авч зөвлөгөөнд оролцсон сумдын архив бичиг хэргийн ажилтнуудад сумын архивын тохижилт, бичиг хэргийн бүртгэл хөтөлгөө цахим архивын үйл ажиллагааг танилцуулан ажиллаа. Зөвлөгөөнд оролцогч сумдын удирдлагууд өөрсдийн хийж хэрэгжүүлж буй онцлох ажил, шинэ санал санаачилгыг танилцуулж туршлага солилцлоо. Зүүн бүсийн төрийн албан хаагчдын зөвлөгөөний 2 дахь өдрөө спортын уралдаан тэмцээнээр үргэлжилж волейбол, шатар, теннис, дартс гэсэн 4 төрлөөр оюун ухаан хурд хүчээ сорин өрсөлдөж шилжин явах цомыг Гурвансайхан сум амжилтаа бататган 4 дэх удаагаа цомыг авлаа.