Сайхан-Овоо. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор баталсан "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус суманд хууль тогтоомж сурталчлах өдөрлөгийг Оюуны гэгээ ТББ болон хууль хяналтын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Хууль тогтоомж сурталчлах өдөрлөгт сумын Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төвийн албан хаагч нар, Хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчид оролцлоо.