Эрдэнэдалай. Улс эх орныхоо төлөө үнэтэй хувь нэмэр оруулж, үр хойч бидэндээ үлгэр дуурайлал болсон ахмад буурлуудаа ЗДТГ, сумын ахмадын хороо, Соёлын төв, БТСТөв хамтран энэ сарын 25-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж Засаг дарга С.Мөнхбаатар ахмадууддаа баярын мэнд хүргээд 2019 онд суманд хийж хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалт, онцлох ажлын талаар товч мэдээлэл хүргэлээ.
Баярын үйл ажиллагаанд 7-н багийн 200 гаруй ахмадууд оролцож, гольф, 100 метрийн гүйлт, хуруу барих, олс таталт, хөгжөөнт буухиа зэрэг спортын төрлөөр өрсөлдөж аврагуудаа тодруулсан байна. Улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулан шагнагдсан ахмадуудын шагналыг мөн гардуулан өглөө.
ШАГНАЛ:
1.Монгол улсын Хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр Г.Зундуй
2. Дундговь аймгийн хүндэт тэмдгээр Б.Цэрэндэжид
3.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны жуух бичгээр Д.Даш
4. Дундговь аймгийн Засаг даргын жуух бичгээр Ч.Лхагва
5.Монгол улсын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдгээр Ж.Нанжид
6.Сумын хүндэт тэмдгээр:
-4-р баг Л.Сугар
-2-р баг Ж.Доосмаа
-3-р баг Ш. Цэрэндорж
-7-р баг А.Өөдөс
7. Сумын Засаг даргын жуух бичгээр:
-3-р баг Г.Буяннэмэх
-7-р баг Д.Оюунханд
-1-р баг Ш.Бумаа
-1-р баг С.Адъяасүрэн
-1-р баг Д.Сугар нар тус тус шагнагдсан байна.
4-р багийн өндөр настан Мөнхжаргалд Засаг дарга С.Мөнхбаатар хувийн зүгээс мөнгөн хандив гардуулан өглөө.