Эрдэнэдалай. Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Мастер мед ХХК-тай хамтран зохион байгуулж буй "Ахмад настны өдрийн үйлчилгээ" өдөрлөг өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтэд сумын Засаг дарга С.Мөнхбаатар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дэд дарга Ц.Сувдантуяа нар нээж үг хэлээд, Мастер мед ХХК-ийн багш В.Отгонжаргал, М.Гаамаа нар "Ахмад настны сэтгэл зүйн онцлог" сэдэвт сургалт мэдээлэл хийсэн байна.
Уг өдөрлөгийн зорилго нь ахмадуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилготой бөгөөд тус суманд 16-ны өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд үргэлжлэх юм. Хөтөлбөрт сургалт, мэдээлэл, хөгжөөнт тоглоом, дуу бүжиг, дасгал хөдөлгөөн, танин мэдэхүй зэрэг олон олон арга хэмжээнүүд багтсан.
Өнөөдрийн үйл ажиллагаа дасгал хөдөлгөөнөөр эхэлжээ.