Сайнцагаан. Сумын ЗДТГ-ын Залуучуудын санаачлагаар албан хаагчид өөрийхөө сэтгэлээс гарсан "Уран сайхан үгсийн цомог" бүтээх уралдааныг зохион байгууллаа. Уралдааны зорилго нь Монгол үгсийн урийн санг баяжуулах, судлуулах, улс эх орны хөгжил, иргэдийн ухамсарт нөлөөлөхүйц үг бий болгох
- Сум орон нутгийн төрийн албан хаагчдад нөлөөлөхүйц оюун санааны гүн гүнзгий агуулга бүхий онч мэргэн үгийг шалгаруулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгох, үгийн санг нэмэгдүүлэх.
- Төрийн албан хаагчдын мэдлэг чадвар, оюуны цар хүрээг өргөтгөх, үндсэнийхээ хэл бичиг, соёлыг түгээн дэлгэрүүлэх.
Уралдаанд 108 онч мэргэн үг ирсэнээс тэргүүн байранд ЗДТГ-ын дарга Б.Оюунчимэг "Бодлоо цэгцэлж, бүхнийг өөрөөсөө", Дэд байранд Боржигон багийн засаг дарга И.Эрдэнэцог " Ихийг санаачил -Иргэд дэмжинэ", Нярав Ч.Оюунцэцэг " Ёс суртахуун-Эв эе", Арвижих багийн засаг дарга Л.Батбаяр " Түмний итгэл -Төрийн зүтгэл" онч мэргэн үгүүд шалгарчээ.