Цагаандэлгэр. Сумын Онцгой комиссын тавдугаар 15-ны өдрийн зургадугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1. Аймгийн Засаг даргын А/137 тоот захирамжийн хэрэгжилтийг хангуулахаар цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, тохиолдсон үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулахаар гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, шуурхай штаб, байгууллагын удирдлагууд, багийн Засаг дарга нарт үүрэг чиглэл өглөө.
2. 2020.05.15-ны өдрийн 10 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг гарган сумаас гарах хөдөлгөөнд хяналт тавьж ажиллах
3. Сумын иргэд, малчдын утасны дугаарыг тодотгон нэтгэж аймгийн ОБГ, Ус цаг уур орчны шинжилгээний газарт хүргүүлэх ажлыг сумын шуурхай штабын жижүүр цаг уурын өртөөний дарга Л.Бямбасүрэнд даалгах
4. Байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудад өөрийн эзэмшлийн барилга байгууламжийн аюулгүй байдалд хяналт тавих
5. Багийн Засаг дарга нарт иргэд, малчдын хашаа байшин, гэр зэрэг өөрийн эзэмшлийн эд хөрөнгийн авулгүй байдал болон малтайгаа салхи шуурганд уруудах, төөрөх, бага насны хүүхдийн хараа хяналтыг сайжруулах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар тогтмол анхааруулж байх
6. Сумын шуурхай штабын нарийн бичгийн дарга Г.Жаргалмаа, цаг уурын өртөөний дарга Л.Бямбасүрэн нарт цаг агаарын мэдээ, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг тогтмол цахимаар мэдээлж байхыг тус тус үүрэг болгосон байна.