Сайнцагаан. 1. Лаборатори Эрдмийн далай цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Аюур овогтой Азжаргал нь Таеквондогийн спортоор тасралтгүй 7 дахь жилдээ хичээллэж 2020-2021 оны хичээлийн жилд Монгол улсын Спортын мастер цол тэмдэгээр шагнагдсан. Суралцах хугацаандаа 45 төрлийн уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргасан шилдэг сурагч бөгөөд А.Азжаргал нь зохион бүтээх , урлах , сэтгэн бодох бүжиглэх, спортын төрөл бүрээр хичээллэдэг, авьяаслаг тэргүүний тамирчин , бүтээлч сурагч юм.
2. ГИЦСургуулийн 10в ангийн сурагч Отгонбаярын Азбаяр нь 2020 онд Таеквондогийн спортоор хичээллэдэг 2020 онд спортын мастер цол тэмдэгээр шагнуулсан. БНСАУ, Казакстан улсад зохион байгуулагдсан дэлхийн аварга болон нэрэмжит Таеквондогийн тэмцээнүүдэд шагналт байранд 4 удаа , улсад олон амжилтуудыг үзүүлсэн бөгөөд Математикийн хичээл , спорт , урлагийн хосолсон авьяастай шилдэг сурагчдын нэг юм.
3 Хүмүүнлэг сургуулийн 12а ангийн сурагч Батдэлгэрийн Цэндмаа нь Монгол хэл бичгийн дугуйланд 6-р ангиасаа эхлэн хичээллэж , улсын Монгол бичгийн олимпиадуудад 2 удаа гутгаар байр , 3 удаа тусгай байр, аймагт 2 удаа гутгаар байр тус тус эзэллэсэн бөгөөд спортоор хичээллэж , загвар зохион бүтээх авьяастай, бүтээлч манлайлагч сурагч юм.
4. Цэгцбилиг сургуулийн 12а ангийн сурагч Отгондэлгэр овогтой Гүрбадам нь 2017-2020 онуудад Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 6 удаа медаль хүртсэн. Өөрийн хүсэл сонирхол авьяас чадвараа байнга хөгжүүлж сурлага урлаг спортоор өндөр амжилт гаргадаг бөгөөд хамт олноо манлайлан олон нийтийн арга хэмжээнд идэвхи санаачлагатай оролцдог тэргүүний сурагчдын нэг юм. Сагсан бөмбөгөөр хичээллэдэг бөгөөд улс, аймагт тогтмол амжилт үзүүлдэг шилдэг спортлог сурагч юм.
5. Мандал сургуулийн 12а ангийн сурагч Очирсүрэн овогтой Зоригтбаатар нь 2009 оноос хойш 2020 он хүртэлх суралцах хугацаандаа нийт 51 удаагийн сургууль, аймаг , бүсийн тэмцээнд оролцож алт-11, мөнгө-20, хүрэл-18 медаль хүртсэн. Физикийн хичээлээр олимпиад уралдаан тэмцээнд тогтмол оролцож 2 удаа алтан медаль хүртсэн удирдан зохион байгуулах авьяастай, тэргүүний шилдэг сурагчдын нэг юм.