Орон нутгийнхаа иргэдийн эрүүл мэнд, дархлааг дэмжих зорилгоор сумын 18-39 насны залуучуудынхаа дунд "Тал нутгийн минь тансаг агаар" мөсний баярыг өнөөдөр буюу 2023 оны 01 сарын 28 нд “Гялгарын тал”-ын нуурын мөсөн дээр зохион байгууллаа.
Тус арга хэмжээг Сумын Залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөл, Сумын биеийн тамир спортын орон тооны бус зөвлөл хамтран зохион байгуулсан ба Сумын Засаг дарга, ЗХДСЗ-ийн дарга М.Баярсүх нээж, арга хэмжээнд оролцож буй залууст амжилт хүслээ. Арга хэмжээнд Аймгийн ИТХ, Аймгийн ЗДТГ-ын холбогдох албаны хүмүүс ирж залуусын зохион байгуулж буй арга хэмжээг сонирхон оролцсон юм. "Тал нутгийн минь тансаг агаар" мөсний баярт 12 баг тамирчид оролцож хурд хүч авъяас чадвараа уралдууллаа. Тус арга хэмжээ нь хөгжөөнт буухиа, олс таталт, шагай хамах, мөсөн гулгаа, мөс мөргөлдүүлэх зэрэг тэмцээнийг зохион байгуулж багуудыг шагнаж урамшуулав.
Арга хэмжээнд Дэлгэрцогт сумын харъяат ТХДЖТ-ын дуучин СТА А. Давааням, Т.Данзандорж, С.Ишдорж, сумын ардын авъяастан залуус ая дуугаа өргөж Дундговь аймаг, Дэлгэрцогт сумынхаа сүлд дуугаар эхлүүлж, тойрон бүжгээрээ нээлтийн арга хэмжээ өндөрлөлөө.