Ар-Урт багийн зам засварын ажлыг ОНХСангийн 15,363,000 төгрөгийн хөрөнгөөр Г.Тогтобүрэнгийн бүлгээр хийж гүйцэтгүүлсэн.
Наадмын талбайн худгийг иж бүрэн засварлаж ЗДТГ-ын хөрөнгөөс 1950.0 төгрөгөөр, доторлогооны материалыг худгийн өөрийн хөрөнгөөс 2185.0 төгрөг нийт 4135,0 төгрөгөөр иж бүрэн засварлалаа.
Хүүхдийн цэцэрлэгийн урлаг заалны засварын ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн 9.795.500 төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ.
Гудамжны нарны гэрэлтүүлгийн ажлыг ОНХСангийн 30,9 сая төгрөгийн хөрөнгөөр “Хайя Тек” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн.
Ахмадын өргөөний гадна хашаажуулалтын ажлыг ОНХСангийн 53,5 сая төгрөгийн хөрөнгөөр “Итгэлт төмөр хэлхээ” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн
Ахмадын өргөөний гадна тохижилт, тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд цөлжилтийг бууруулж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилго бүхий гүний худгийг орон нутгийн хөгжлийн сангийн 15,0 сая төгрөгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэлээ.
Жилийн эцсийн хүн малын тооллогоор сумын мал Тэмээ 807, Адуу 15989, Үхэр 7236, Хонь 137312, Ямаа 120791 нийт 282135 дөрвөн төрөл дээрээ өссөн бөгөөд сумын нийт мал 282135 буюу өмнөх оныхоос 28523-аар өссөн байна.
Сумын мод үржүүлгийн 4,5 га газрыг 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж кадастр болон гэрчилгээжүүлсэн болно. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Ахмадын өргөөг хашаажуулж 7,0 сая төгрөгний суулгац захиалсан, тариалан эрхэлдэг 2 бүлэгт Монгол Улсын зөвлөх Д.Тунгалаг агрномичийг урьж ажиллуулан ногоон байгууламж байгуулах газрыг шинжлүүлж ургах чавдар сайтай мод, ногоон байгууламжийг тарих үрсэлгээг хийхэд зөвлөгөө авч цаашид хамтран ажиллах болсон.
Зудын эрсдлийг бууруулах арга хэмжээ /цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээ/ болон зудыг тэсвэрлэх чадавхыг бүрэлдүүлэх “Ориэнтал консалтанц глобал” хк нь улсын тэргүүний “Амьдралын туг” хоршоотой хамтран махны хөргүүрийн төсөл хэрэгжүүлэхээр мэдээлэл цуглуулах судалгааны ажил хийгдэж байна.
Засаг даргын нэрэмжит “Соёлын биет бус өв соёл”-ын бага наадмыг “албан байгууллагуудын дунд зохион байгуулан амжилттай өндөрлөж 1-р байранд Дунд сургуулийн хамт олон, 2-р байранд ЗДТГазрын хамт олон, 3-р байранд Хүүхдийн цэцэрлэгийн хамт олон тусгай байр Эрүүл мэндийн төвийн хамт олон тус тус шалгарсан.
Улаанбаатар хотод зохион байгуулагдсан "Нүүдэлчин монгол 2022" арга хэмжээнд тус сумын соёлын төвөөс “Намрын гэр” тохижуулах үзэсгэлэнд 36 төрлийн биет өвөөр оролцож, гадаад дотоодын 2500 иргэдэд сурталчилсан
Морин хуур 12, бүжгийн дугуйлан 5, ерөөл магтаал 3, ардын болон зохиолын дугуйланд 6, даралтад хөгжимд 4, яруу найраг 8, нийт 5 –н төрлийн дугуйланд нийт 38 хүүхэд хамрагдаж байна. Морин хуурын дугуйлангийн сурагчид багштайгаа хамтран “Хуурын аялгуу” тоглолтыг 3 сард зохион байгуулж нийт 35 хүүхэд хамрагдсан.