Амгийн Иргэдийн Төлөлөөлөгчийн 2022 оны ээлчит арван хоёр дугаар хуралдаанаар аймгийн "Хүний нөөцийг хөгжүүлэх" дэд хөтөлбөрийг шинэчлэн баталаа.
Дундговь аймгийн "Хүний нөөцийг хөгжүүлэх" дэд хөтөлбөрөөр 2022 онд Боловсрол, Эрүүл мэнд, Хөдөө аж ахуй, Мал эмнэлгэ, Инженер, Эрх зүй, Соёл урлаг, Нягтлан бодогч, Газар зохион байгуулалт, хот төлөвлөлт мэргэжлээр суралцаж буй 35 оюутантай гэрээ байгуулан орон нутагт нэн шаардлагатай боловсон хүчнийг бэлтгээд байна.
дэлгэрэнгүй . .
"Хүний нөөцийг хөгжүүлэх" дэд хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутгийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай өндөр чадамж бүхий боловсон хүчнийг салбар бүрд тасралтгүй бэлтгэх, мэргэшүүлэх, 2020 оны байдлаар 64.9 хувтай байгаа боловсон хүчний хангалтыг 2025 онд 85 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.
2022 онд “Хүний нөөцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн ИТХ-аас 300,0 сая төгрөгийг батлуулан төрийн албан хаагчийг мэргэжлийн ур чадварыг дээшлэх сургалт, зөвлөгөөн, орон нутагт дутагдалтай боловсон хүчин бэлтгэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах чиглэлээр зохион байгуулан ажиллалаа.дэлгэрэнгүй . .
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Аймгийн Засаг даргын захирамжаар 2022 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Дундговь аймгийн Төрийн албан хаагчид түүнчлэн боловсрол, соёл, эрүүл мэнд, эрдэм шинжилгээний болон бусад салбарт солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Глобал удирдагч Их сургуулийн гүйцэтэх захирал Г.Солонго нар өнөөдөр хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.
Глобал Удирдагч Их Сургууль нь “Дэлхийн боловсролыг Монголдоо” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар дараах чиглэлээр хамтран ажиллах юм.дэлгэрэнгүй . .
“Хүний нөөцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор Нэгдсэн эмнэлгийн Дотор, дотоод шүүрлийн булчирхайн их эмч Ч.Уранбайгаль, “Цэгц билиг” сургуулийн Монгол хэл, бичиг уран зохиолын багш М.Ганбагана нарт тус бүр 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
Мөн аймгийн хэмжээнд 66 албан хаагчид 40,2 сая төгрөгийн батламжийг гардуулж, Эрүүл мэндийн дэмжлэгийн хүрээнд 2 албан хаагчид нийт 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байна.
Дундговь аймагт хэрэгжүүлж буй “Хүний нөөцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд орон нутагт зайлшгүй шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Эрүүл мэнд, Боловсрол, Хөдөө аж ахуйн салбарт суралцаж буй төгсөх курсийн 35 оюутанд нийт 70,6 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Мөн тус хөтөлбөрийн хүрээнд Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтад албан хаагчдыг хамруулж, эрүүл мэндийн салбарын 7 албан хаагчид магистрын сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлээд байгаа юм.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат тус хөтөлбөрийн хүрээнд чадварлаг, мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор шат дараатай үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байна. Цаашид улам дэлгэрүүлж, төсөв санхүүг нэмэгдүүлэн илүү олон төрийн албан хаагчид, оюутнуудыг хамруулах тал дээр онцгойлон анхаарахаа илэрхийлэв.
"Хүний нөөцийг хөгжүүлэх" дэд хөтөлбөрийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө
2021-205 онд "Хүний нөөцийг хөгжүүлэх" дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Сум, байгууллага бүр төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажиллана уу.