Уг судалгаанд Дундговь аймгийн 14 сумын 2003-2021 оны 09-р сар хүртэлхаюултай үзэгдлийн давтагдал мэдээг түүвэрлэн авч, график, тархалтынзураглалыг argjis-аар хийсэн. Мөн Дундговь аймгийн нутгаар хүчтэй салхи болонцаг агаарын аюултай үзэгдэл дайран өнгөрөх замнал гаргав.дэлгэрэнгүй . .
Судалгаанд Дундговь аймгийн нийт өрхийн 5.5 хувь буюу 805 өрхийг хамруулж, нарийвчилсан дүн шинжилгээ хийж, дүгнэлт зөвлөмж боловсрууллаа.
Энэхүү судалгааны ач холбогдол нь нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд шинэчлэл хийж, гэр бүлд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гэр бүлийн гишүүдийг бэлэнчлэх бус өөрсдийн нөөц чадавхид тулгуурлан хөгжүүлэх, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих төрийн бодлого, үйлчилгээ хэрэгээтэй байгааг тодорхойлсон юм.дэлгэрэнгүй . .
Дундговь аймгийн Сайхан-Овоо, Өлзийт, Дэрэн сумдад хөрсний бохирдлын судалгааг “Дундговь аймгийн Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Газар”-тай хийсэн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №09 гэрээний дагуу хийж гүйцэтгэв.дэлгэрэнгүй . .
Дундговь аймгийн аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих, цаашдын бодлого чиглэлийг тодорхойлж шинэ түвшинд гаргах, салбарын хөрөнгө оруулагчдыг татах, дэмжих мөн орон нутгийн аялал жуулчлалаас орлого олдог үйлдвэрлэгчид , үйлчилгээний байгууллагууд, хөтөч, зуучийг бодлогоор бэлтгэн дэмжиж орон нутгийн аялал жуулчлалын үр ашгийг нэмэгдүүлэх, мэдээллийн платформыг хөгжүүлж олон нийтэд сурталчлах зорилгоор "LET`S FOCUS ON DUNDGOBI" аялал жуулчлалын анхдугаар форумыг 3 дугаар сарын 5,6-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Форумын үйл ажиллагааг шууд дамжуулан олон нийтэд хүргэнэ.дэлгэрэнгүй . .
Төрийн албаны нээлттэй ил тод байдлыг хангах, төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлж, олон нийтийг мэдээ мэдээллээр хангах зорилгоор 2022 оны 11 дүгээр сарын 11-нд Далай, Наран, Тэвш, Айраг багийн иргэд, 11 дүгээр сарын 12-нд Арвижих, Боржигон, Үйзэн, Нарлаг багийн иргэдтэй хийх уулзалтад ТА бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Уулзалт ТХДЖТеатрт: 11-р сарын 11, 12-ны өдөр 14.00 цагт болно.дэлгэрэнгүй . .
Дундговь аймгийн 80 жилийн ойг угтан иргэд, оршин суугчдын оролцоотой "Мандалговьдоо сайхан амьдаръя" төслийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “ХАШААНДАА САЙХАН АМЬДАРЪЯ" уулзалт, нээлттэй хэлэлцүүлэг, мэдээллийн өдөрлөг арга хэмжээг гэр болон байшин хороолол, амины орон сууцны оршин суугчдыг оролцуулан өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.дэлгэрэнгүй . .
Адууны өв соёлын баяраар гүүний үрс гаргах ёсон, унага тамгалах ёсон, хул залах ёслол, адууны өв соёл эдлэл хэрэгслийг дэлгэн таниулахаас гадна ардын урлагийн тоглолтыг байгалийн сайханд үзэж сонирхон адуучин тэмцээн, дэмбээ, талын хуруу, айраг уух, сайхан хос морьтон, бөх цоллооч, гийнгоо зээ татах хүүхдийн уралдаан тэмцээнийг зохион байгуулна.дэлгэрэнгүй . .
Иргэдээс ирүүлсэн саналын шинжтэй арга хэмжээнүүдийг үйл ажиллагааны бодлого, хөтөлбөрт тусгуулах, гомдол хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, холбогдох байгууллагад уламжлан төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 15 суманд "НЭЭЛТТЭЙ УТАС" ажиллуулах арга хэмжээг авч хэрэгжүүллээ.дэлгэрэнгүй . .
2022 онд тохиох Дундговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтан газрын доройтол, цөлжилт, хуурайшилтийн эсрэг Дундговь аймгийн хэмжээний нийт айл өрх бүр 8-аас доошгүй, аж ахуйн нэгж байгууллагууд 80-аас доошгүй мод тарьж, 3 удаагийн тарилтаар "8 ТҮМЭН МОД" тарих ХӨДӨЛГӨӨН-ийг аймгийн Засаг даргаас санаачлан зохион байгуулж, 2021 оны 06 дугаар сарын байдлаар аймгийн хэмжээнд 80000 орчим модыг тарьж, усалгаа арчилгаа хийгдэж байна.дэлгэрэнгүй . .
“Орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоог дэмжих тухай” 2021 оны А/01 тоот захирамжаар төрийн үйлчилгээг иргэд олон нийтэд хүнд сурталгүй, шуурхай ил тод хүргэх, үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог хангаж ажиллахыг зорьж, аймгийн Засаг дарга болон бүх сумдын удирдлагууд 7 Хоног бүрийн Бямба гарагийн 11:00-16:00 цагт иргэдийг тогтмол хүлээн авч тэдний санал, хүсэлтийг хүлээн авч холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэн, бодлого чиглэлдээ тусган ажиллахыг мөрдлөг болгож байна.