Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2019 оны төлөвлөгөөг 175 зорилт арга хэмжээтэйгээр төлөвлөн Аймгийн Засаг даргаар батлуулан хэрэгжүүлж ажилласан бөгөөд хэрэгжилтэд Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсээс 5, 9, 11 дүгээр сард явцын хяналт шинжилгээ хийж, нийт сум агентлагуудад ажиллах үеэр удаашралтай болон эрчимжүүлэх шаардлагатай заалтуудыг үр дүнд хүргэх төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөмжийг өгч ажилласнаар хэрэгжилт 85,9 хувьтай Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн болон төлөөлөгчдийн 11 дүгээр хуралдаанд орж хэлэлцэгдсэн байна. Хөтөлбөрийн 2019 оны төлөвлөгөөний хэрэгжилтэд жилийн эцсээр үнэлгээ хийж Засгийн газрын хэрэг эрхлэх газарт тайлагнах юм. 11 сарын байдлаарх үнэлгээ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.