Аймгийн ИТХ-аас 2018 онд аймгийн дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг 2018-2028 онд 7 үндсэн чиглэлээр хэрэгжүүлэхээр боловсруулан ИТХ-аар батлуулсан бөгөөд Аймгийн Засаг даргаас жил бүр төлөвлөгөө гаргаж хэрэгжилтийг зохион байгуулж ИТХ-д тайлагнаж байхаар даалгасан тогтоолтой. Тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор 2019 онд 7 чиглэлээр 48 заалт арга хэмжээг төлөвлөн 88,9 хувьтай хэрэгжүүлж ажилласан байна. Хэрэгжилтийг 2019 оны 11 дүгээр сард тэргүүлэгчдийн болон ИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаанд танилцуулж тэмдэглэлээр цаашид хэрэгжүүлэх ажилд тэмдэглэлээр үүрэг чиглэл өгөгдөөд байна.