Зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үр дүнгийн үнэлгээ хийхдээ Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг баримтлан ажиллав. Хяналт-шинжилгээ, үнэлгээг Засгийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санд буюу unelgee.gov.mn –ийн “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр” цэсэнд байршсан 61 зорилтын 86 арга хэмжээнд хийв.
Хяналт-шинжилгээ үнэлгээний ажлын хүрээнд төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан мэдээллийг холбогдох агентлагаар гаргуулан авч, хэрэгжилт мэдээлэлд дахин тодруулга мэдээлэл авах, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, гарсан зөвлөмжийн дагуу дахин хэлтэс бүр хэрэгжилтээ сайжруулах, хамгаалах зэргээр хэрэгжилтийн үнэлгээг аргачлалын дагуу зөв үнэлэх, чанартай тайлагнах зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэн түүнд тулгуурлан хяналт-шинжилгээ үнэлгээг хийсэн бөгөөд төлөвлөгөөнд туссан арга хэмжээг орон нутагт чанартай, үр дүнтэй зохион байгуулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх, түүний хэрэгжилт үр дүнгийн талаар аймгийн удирдлагуудыг үнэн зөв, чанартай мэдээллээр хангах үндсэн чиг үүргийг баримтлан ажиллав.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 2019 оны хэрэгжилтийг нэгтгэн, Засгийн газрын 2017 оны 03 сарын 15-ны өдрийн 89-р тогтоолоор баталсан БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТ, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ НИЙТЛЭГ ЖУРАМ-д заасан үнэлгээ өгөх зааврын дагуу үнэлж үзэхэд 61 зорилтын 86 арга хэмжээний биелэлт 91,3 хувьтай хэрэгжүүлсэн байна.