Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ үнэлгээг Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолийн хавсралтаар баталсан “БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТ, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ НИЙТЛЭГ ЖУРАМ”-д заасан үнэлгээ хийх аргачлалын дагуу гүйцэтгэлээ.
Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2019 оны жилийн эцсийн хэрэгжилтийг нэгтгэн, Засгийн газрын 2017 оны 03 сарын 15-ны өдрийн 89-р тогтоолоор баталсан БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТ, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ НИЙТЛЭГ ЖУРАМ-д заасан үнэлгээ өгөх зааврын дагуу үнэлж үзэхэд нийт 60 заалтын биелэлт 92,7 хувьтай хэрэгжиж байна.
Хэрэгжилтийг үнэлгээний үе шат тус бүрээр нь авч үзвэл:
- Бүрэн хэрэгжсэн 43 заалт нь нийт заалтын 71,8 хувийг
- Хэрэгжих шатандаа байгаа 7 заалт нь 11,7 хувийг
- Хэрэгжилт хангалтгүй хэрэгжсэн 1 заалт нь 1,6 хувийг
- Хэрэгжээгүй 1 заалт нь нийт заалтын 1,6 хувийг
- Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй 8 заалт 13,3 хувийг эзэлсэн байна.