Аймаг 2019 оныг “Бүтээн байгуулалт, иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж, хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг бүтээн байгуулалтын хүрээнд 44 арга хэмжээ, иргэн төвтэй төрийн үйлчилгээний хүрээнд 36 арга хэмжээ, нийт 80 арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлсэн байна. Хэрэгжилтийн байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд:
- Бүтээн байгуулалтын хүрээний асуудал 88 хувийн хэрэгжилттэй. Үүнээс 100 хувь-33, 70 хувь-4, 30 хувь - 4, 0 хувь -1, ХБ-2 заалт байна.
- Иргэн төвтэй төрийн үйлчилгээний хүрээний асуудал 90.5 хувьтай байна. Үүнээс 100 хувь-26, 70 хувь-9, 30 хувь-1 заалт байна.
- Нийт 80 арга хэмжээнээс 100 хувь -59 заалт, 70 хувь-13 заалт, 30 хувь-5 заалт, 0 хувь -1, хугацаа болоогүй -2 заалт байна. Хэрэгжилтийн дундаж 89.2 хувьтай хэрэгжүүлсэн байна.
- Бүрэн хэрэгжсэн 59 арга хэмжээ нь нийт арга хэмжээний 73.7 хувийг,
- Хэрэгжих шатандаа буюу 70 хувьтай хэрэгжиж байгаа 13 арга хэмжээ нь 16.2 хувийг,
- Хэрэгжилт хангалтгүй буюу 30 хувьтай хэрэгжиж байгаа 5 арга хэмжээ нь 6.2 хувийг,
- Хэрэгжээгүй буюу 0 хувьтай 1 заалт арга хэмжээ нь 1.2 хувийг,
- Хугацаа болоогүй 2 арга хэмжээ нь 2.5 хувийг тус тус эзэлсэн байна.