“Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний заалтуудын 2019 онд хүрэх түвшин, үр дүнгийн үзүүлэлтийг жилийн эцсийн байдлаар тооцож, төлөвлөсөн арга хэмжээ тус бүрийн гүйцэтгэлийн үр дүнг хүрэх түвшин буюу тавьсан зорилтот түвшинтэй харьцуулан хувиар тооцож гаргалаа.
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн 2019 онд явцын хяналт шинжилгээ хийх төлөвлөгөөний дагуу удирдамж гарган 22 хэлтэс, газруудаар явцын болон гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, зөвлөн туслах ажлыг зохион байгуулан ажиллалаа.
Мөн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар, хэлтэс, агентлагуудын тухайн жилийн үйл ажиллагааг үнэлж, дүгнэхдээ Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж ажилласныг нэг үзүүлэлт болгон үр дүнг тооцож ажиллаж байна.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2019 оны төлөвлөгөөнд 6 бүлгийн хүрээнд 175 заалтыг хэрэгжүүлэхээр тусган ажилласан байна. Үүнийг бүлгээр нь харуулбал:
Засаглалын хүрээнд – 35 заалт
Эдийн засгийн хүрээнд- 12 заалт
Нийгмийн бодлогын хүрээнд- 61 заалт
Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн хүрээнд- 25 заалт
Байгаль орчин, аялал жуулчлал, уул уурхайн хүрээнд – 20 заалт
Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын хүрээнд – 22 заалт тус тус хэрэгжиж Засгийн газрын 2017 оны 03 сарын 15-ны өдрийн 89-р тогтоолоор баталсан БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТ, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ НИЙТЛЭГ ЖУРАМ-д заасан үнэлгээ өгөх зааврын дагуу үнэлж үзэхэд 175 заалт, арга хэмжээний биелэлт 90,4 хувьтай хэрэгжсэн байна.дэлгэрэнгүй . .