
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Их Хурлаас 2020 онд батлан гаргасан “Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай” хуулинд дунд хугацааны буюу таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг нь Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл байна гэж заасны дагуу Дундговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл төлөвлөгөөг 2020 онд Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, 2020 онд Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл төлөвлөгөө, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болох “Дундговь аймгийг 2018-2028 онд хөгжүүлэх хэтийн зорилт”, салбарын хөгжлийн зорилтот хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд суурилан боловсруулсан болно.дэлгэрэнгүй . .
Дундговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн дэвшүүлсэн зорилго зорилтууд биелсэнээр Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн эдийн засгийн хүрээнд ДНБ-ийг 383383,01 сая төгрөг байгааг 545572,9 сая төгрөгт хүргэх, Амьдралын чанар, дундаж давхрагын хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг 2 хувиар нэмэгдүүлэх, хүний хөгжлийн хүрээнд дундаж наслалтыг 75,0-д хүргэх, ногоон хөгжлийн хүрээнд ногоон байгууламжийг 396,4 га байгааг 414,4 га-д хүргэх, бүс, орон нутгийн хөгжлийн хүрээнд аялал жуулчлал, ХАА-г байгальд ээлтэй, бүтээмж өндөр, тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийн тэргүүлэх салбар болгох зэрэгт үр нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.