Дундговь аймгийн хэмжээнд төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаанд түшиглэсэн бизнесийг хөгжүүлэн, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг өргөжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оныг "Бизнес эрхлэгчдийг дэмжих жил" болгон зарласугай.
Захирамжийг ЭНД дарж үзнэ үү.
Дундговь аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар захирамжаар 2021 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан ажил, арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбатаар ахлуулан гурван дэд салбар хэсэгтэйгээр байгууллаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.
Иргэдээс ирүүлсэн саналын шинжтэй арга хэмжээнүүдийг үйл ажиллагааны бодлого, хөтөлбөрт тусгуулах, гомдол хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, холбогдох байгууллагад уламжлан төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 15 суманд "НЭЭЛТТЭЙ УТАС" ажиллуулах арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
2022 онд тохиох Дундговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтан газрын доройтол, цөлжилт, хуурайшилтийн эсрэг аймгийн Засаг даргаас санаачлан "8 ТҮМЭН МОД" тарих ХӨДӨЛГӨӨН-ийг өрнүүлж Дундговь аймгийн хэмжээний нийт айл өрх, иргэд, анги хамт олон, аж ахуйн нэгж, байгууллагууд аймгийн хэмжээнд 66000 гаруй модыг тарьж, усалгаа арчилгаа хийгдэж байна. Мандалговь хотыг дайран өнгөрдөг 7,2 км урт улсын чанартай авто зам дагуу тарьсан модоо хамгаалах зорилгоор хашаажуулах ажил бүрэн хийгдэж дууссан.
“Орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоог дэмжих тухай” 2021 оны А/01 тоот захирамжаар төрийн үйлчилгээг иргэд олон нийтэд хүнд сурталгүй, шуурхай ил тод хүргэх, үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог хангаж ажиллахыг зорьж, аймгийн Засаг дарга болон бүх сумдын удирдлагууд 7 Хоног бүрийн Бямба гарагийн 11:00-16:00 цагт иргэдийг тогтмол хүлээн авч тэдний санал, хүсэлтийг хүлээн авч холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэн, бодлого чиглэлдээ тусган ажиллахыг мөрдлөг болгож байна.