Эрчим хүчний яам “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл” төсөл хэрэгжүүлэх нэгж дээр 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр аймгийн төвийн дулааны станцын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг зарлан 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нээхээр ажиллаж байсан боловч, Дэлхий дахинд шинэ төрлийн “COVID-19” цар тахал дэгдсэнтэй холбогдуулан тендерийн нээх хугацаа 2020 оны 5-р сарын 6-ны өдөр нээсэн боловч амжилтгүй болон дахин зарлахаар ажиллаж байна.
Дэлхийн банкны 4,6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр аймгийн төвийн 0,4кв-ын хуваарилах сүлжээг 100% шинэчлэх, хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний тоолуурыг ухаалаг тоолуураар солих ажлыг “Проект ватт” ХХК-тай гэрээ байгуулах ажил хийгдэж байна. 2020 оны 11-р сарын 2-ны өдрөөс ажил эхлэхээр төлөвлөн ажиллах гэж байна.

Аймгийн төвийн шинээр баригдах 6,394,890,075 төгрөгийн төсөвтэй хоногт 3000м3 хүчин чадалтай биологи цэвэрлэгээтэй цэвэрлэх байгууламж, 2,1 тэрбумын төгрөгийн төсөвтэй гэр хорооллын 5,57км гадна бохир усны шугам сүлжээ нийт 8,5 тэрбум төгрөгийн ажлыг Азийн хөгжлийн банкны төслийн нэгж дээр 2019 оны 11-р сарын 18-ны өдөр гүйцэтгэгч шалгаруулах тендер нээж, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гүйцэтгэгчээр “Сайн констракшн” ХХК, түншлэлээр “Сан” ХХК нартай 8,395,483,480 төгрөгийн гэрээ байгуулсан. 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн МОН-3713 төслүүдийн удирдах хорооны 2 дугаар тогтоолоор цэвэрлэх байгууламжийн биологи цэвэрлэгээний барилгад хучилт хийх ажлын 300 сая төгрөгийг батлан нийт гэрээний дүн 8,695,483,480 төгрөг болсон. 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр ажил эхлүүлэх зөвшөөрөл авч, 5-р сарын 4-ний өдрийн байдлаар бетон бэлтгэл, гадна цэвэр, бохир усны шугам сүлжээ, лаг боловсруулах цехийн барилгын ажил хийгдэж байна. Ажлын гүйцэтгэл 50 хувьтай. Уг ажлыг 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулах байсан боловч нэмэлт ажлын гэрээ байгуулснаар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Аймгийн төвийн шинээр баригдах 6,394,890,075 төгрөгийн төсөвтэй хоногт 3000м3 хүчин чадалтай биологи цэвэрлэгээтэй цэвэрлэх байгууламж, 2,1 тэрбумын төгрөгийн төсөвтэй гэр хорооллын гадна бохир усны шугам сүлжээ нийт 8,5 тэрбум төгрөгийн ажлыг Азийн хөгжлийн банкны төслийн нэгж дээр 2019 оны 11-р сарын 18-ны өдөр гүйцэтгэгч шалгаруулах тендер нээж,дэлгэрэнгүй . .
Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын XXVI.1.66-д “Аймгийн төвүүдэд шинээр дулааны станц, дулааны шугам барих төсөлд Дундговь аймагт гурван тэрбум төгрөг төсөвлөгджээ.
Төслийг хэрэгжүүлэхэд төрөөс оруулах анхны хөрөнгө оруулалт болон цаашдын зардлыг багасгаж, төрийн ачааллыг хөнгөлөх зорилгоор эдгээр төслүүдийг хувийн хөрөнгө оруулагчидтай хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэж Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн,дэлгэрэнгүй . .
Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын хүрээнд аймгийн төвд шинээр 3000м3/хон хүчин чадалтай цэвэрлэх байгуудамж барих талаар “Азийн хөгжлийн банк”-ны төслийн ажлын хэсэг хүрэлцэн ирж аймгийн Засаг дарга, ажлын хэсэгтэй уулзан санал солилцлоо.дэлгэрэнгүй . .
Өнөөдөр 2019 онд “Бүтээн байгуулалт, иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-ний жилийн хүрээнд аймгийн төвд шинээр баригдах Дулааны станцын байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг боловсруулж байгаа Бүгд Найрамдах Солонгос Улсын KDHEC компани болон Эко трейд ХХК, Гайяа консалтинг, “КЭСС” Олон улсын зөвлөх компаниудын ажлын хэсэг Засаг дарга О.Бат-Эрдэнэтэй уулзаж хийгдэж буй ажлыг танилцуулан санал солилцов.дэлгэрэнгүй . .
Дэлхийн банк болон Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол улсын Засгийн газар, Сангын яамнаас хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд “Орон нутгийн хөгжлийн санг төлөвлөх болон төсөл, арга хэмжээг эрэмбэлэх нь” сэдэвт 2 өдрийн сургалтыг Дундговь аймагт зохион байгуулж байна.дэлгэрэнгүй . .