Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжуудоор, "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх хүрээнд Эрх зүйн хөтөчүүдийн ажиллах журам, нийтийн албан тушаалтнууд ХАСХОМ-ээ хэрхэн мэдүүлэх, авлига, авлигын шалтгаан нөхцөл зэрэг сэдвүүдээр соён гэгээрүүлэх үйл ажиллагааг төрийн албан хаагчдад зохион байгуулан, ярилцлага хэлэлцүүлэг хийж, заагдсан сэдвүүдтэй холбоотой гарын авлагаар ханган, төрийн байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудаас батлан гаргаж буй эрх зүйн актуудтай газар дээр нь танилцаж, сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон бусад төрийн байгууллагуудын удирдлага, архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудад зөвлөн тусаллаа.