Хоршоо хөгжүүлэх санд 2022 оны зээлийн хүүгийн орлогын 3007544 төгрөгийн 30 хувь 902000 төгрөгийг жижиг дунд хоршоо эрхлэгчдийг туршлага судлуулах, 20 хувь 601000 төгрөгийг сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслийн явц, үр дүнд хяналт хийх болон програм хангамж, бичиг хэргийн зардалд зарцуулахыг сумын ИТХ-ын 2023 оны 102 дугаар тогтоолоор шийдвэрлэлээ.
Хоршоо хөгжүүлэх сангаас зээл олгох салбар, чиглэлийг доорх чиглэлээр баталлаа.
- Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл
- Тэмээний аж ахуйг хөгжүүлэх
- Сүү, цагаан идээ боловсруулах
- Мах дайвар бүтээгдэхүүн боловсруулах
- Орон нутгийн онцлогийг харуулсан бэлэг дурсгал, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэл
- Хүнсний ногоо тариалах
- Малын тэжээл тариалах
- Хоёрдогч түүхий эд боловсруулах, хог хаягдал ангилан ялгах
- Үр үрсэлгээ, суулгац бэлтгэх
Хоршоо хөгжүүлэх Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл сонгон шалгаруулах хороог
Хорооны дарга: Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амгаланжаргал
Нарийн бичгийн дарга: Хоршоо жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэнг хавсран гүйцэтгэгч Б.Нарандэлгэр
Гишүүд: Төрийн сангийн мэргэжилтэн
Шилийн ирээдүй нийгэмд үйлчилдэг ТББ удирдах зөвлөлийн дарга А.Энэбиш
Ахмадын хорооны дарга Т.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй байгууллаа.
Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хүлээн авах ажлыг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 28-ны хооронд зохион байгуулж, сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулахаар тогтоолоо.