Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10-р сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр хэмээн зарласантай холбоотой аймгийн МАН-ын хорооны дарга Б.Амарсанаа тэргүүлэгч нарын хамт Бор овооны энгэрт 60 ширхэг Алтан тоорой гэдэг мод суулгалаа. Хамгийн том тооройн ойтой Өвөр монголын Алшаа аймгийн Мод үрслүүлдэг аж ахуй нэгжээс тус модыг оруулж ирсэн бөгөөд Алтан тоорой мод нь говийн бүсэд нэн тохиромжтой бөгөөд салхи шорооноос хамгаалах, орчны өнгө үзэмж нэмэх, хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх ач тустай юм.