Засаг дарга О.Бат-Эрдэнэ 5-р сарын 4-нд иргэд хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгуулсан бөгөөд тус уулзалтад 200 гаруй иргэд хүрэлцэн ирсэн юм. Уулзалтыг "Ард" тв-ээр шууд дамжуулж, 7059106 дугаарын утсаар иргэдтэй шууд холбогдож асуултанд хариулж, 2017 он гарсаар мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байгаа болон 2020 он хүртэлх үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн талаар мэдээлэл хийсэн. Мөн бүх хэлтэс агентлагийн дарга нар оролцож иргэдийн асуултанд хариулж, санал хүсэлтийг хүлээн авч ярилцлаа.