Жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь 7 хоногийн Бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан. БНСУ-ын Гуян хот, Мандалговь хотын хооронд 2009 оноос хойш хамтын ажиллагааны гэрээ байгуулж
10 жилийн хугацаанд 100 га талбайд ойн зурвас байгуулах ажил эхэлсэн бөгөөд одоогоор 68,5 га талбайд 61,4 мянган мод тарьж түүний усалгаа арчилгааг хийн ажиллаж байна. БОАЖГ-ын дэргэд модны тарьц суулгац нийлүүлэх мод үржүүлгийн газар нь 5 орчим га талбайгаас жилдээ 20-30 мянган суулгац нийлүүлэх боломжтой болсон байна. Энэ жилд 30 га газар 25,000 ширхэг мод тарих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Мандалговь-50 төв саданд битүү мод суулгах ажил эхэлж мөн байгууллагууд өөрсдийн ажлын байрны орчим мод суулгаж эхэллээ.