Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ болон Арвижих багаас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид нар Багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга И.Нэмэхбаярын санаачилгаар 5-р багийн идэвхтэй ажилхайгч иргэдтэй лхагва гаригт уулзаж, ярилцлаа. Тус уулзалтад 60 гаруй иргэд хүрэлцэн ирсэн бөгөөд Засаг дарга О.Бат-Эрдэнэ болон төлөөлөгчид иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, ажилгүй иргэдийг ажлын байраар хангахаар үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, бодлого баримтлан ажиллаж буй талаар мэдээлэл хийлээ. Мөн энэ үеэр өөрийн хүч, хөдөлмөрийн үр шимээр ажиллаж, амьдарч буй арвижих 5-р багийн иргэн Б.Түвшинбаатар, Д.Оюунчимэг нарыг Засаг дарга О.Бат-Эрдэнэ “Жуух бичиг”-ээр шагналаа.