Мэдээ, мэдээлэл

ӨЛЗИЙТ СУМЫН БУЯНТ БАГТ 4G СҮЛЖЭЭ НЭВТЭРЛЭЭ.

Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт багт Улсын төсвийн хөрөнгө оруулалт, Юнител ХХК хөрөнгө оруулалтаар 4G сүлжээ  нэвтэрлээ. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын  дарга С.Од-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын төлөөлөгч И.Эрдэнэбилэг нар оролцжээ.
Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ нээлтэд оролцсон малчид, иргэдэд алслагдсан багуудад шинэ дэвшилтэт технологи, үйлчилгээг нэвтрүүлснээр хэрэглэгчдэд мэдээ мэдээллийг хүртээмжтэй хүргэх, сурч боловсрох, цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэх боломж бүрдэж буйг онцлоод тус үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг аймгийн ИТХ-д Өлзийт сумаас сонгогдсон төлөөлөгч И.Эрдэнэбилэгийн хамтаар 2020 оноос эхлэн хөөцөлдсөн бөгөөд энэхүү ажлыг өнөөдөр бий болгоход хүчин зүтгэж хамтран ажилласан УИХ-ын гишүүд болон аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат мөн  Юнител ХХК-ийн Дундговь дахь салбарын хамт олонд талархал илэрхийлсэн байна.


2022 онд 3 сумын 5 багт 1.5 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалттай 4G сүлжээний хамрах хүрээний өргөтгөлийн ажил хийгдэж байгаа ба цаашид бусад багуудын хэрэглэгчдэд шат дараалан, хэрэгцээ шаардлагыг үндэслэн хүргэхээр ажиллаж байгаа бөгөөд Эрдэнэдалай сумын Рашаант багт нэвтрүүлэн одоо Дэрэн сумын 2-р багт  нэвтрүүлж, хэрэглэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа