МУ-ын Ерөнхий сайдын захирамжаар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 157 дугаар захирамжаар Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан холбогдох яамдын дэд сайд, ЗГХЭГ-ын холбогдох ажилтнууд, аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч нараас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан. Тухайн ажлын хэсгийн хүрээнд аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 24-ний А/412 дугаар захирамжаар “Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлого"-ын ажлын хэсгийг байгуулан хуралдаж үүрэг чиглэл өглөө.
Үүнд: ойрын үед Улсын ажлын хэсэгт хүргүүлэх мэдээлэл, төв суурин газраас орон нутагт шилжин суурьших иргэдийн тоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх хууль, эрх зүйн орчны зохицуулалт, өөрчлөлт оруулах шаардлагатай хууль, тогтоомжийн санал, ажлын хэсгийн төлөвлөгөөг 7 зорилготойгоор хийгдэх загварын дагуу байгууллага бүр гаргах, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үзэл баримтлалд нийцүүлэн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах санал, Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд орон нутаг төсвөө бие даан бүрдүүлэхэд нэн шаардлагатай 2-3 томоохон төсөл, хөтөлбөрийг иргэдийн оролцоонд тулгуурлан тодорхойлох тул дараах төслүүд дээр болон эдийн засгийн хувьд үр өгөөжөө өгөх томоохон төслүүдийн саналыг өгөхийг хугацаатайгаар үүрэг болгов.