Дундговь аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч Гурвансайхан ХХК-ийн хөрөнгө оруулагч Ураниум Индастри ХК болон Мон-Атом ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат болон холбогдох байгууллага, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй уулзаж компанийн үйл ажиллагаа, хэтийн төлөв, харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцан, санал солилцож хайгуулын ажлын явцыг танилцууллаа.