Мэдээ, мэдээлэл

ОЮУНЛАГ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРСАН "БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

 “Хүний хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд Ерөнхий боловсролын Оюунлаг сургуультай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Мандалговь хотноо ЕБ-ын Оюунлаг сургуулийн удирдлага, тус сургуулийн мэргэжлийн багш нар хүрэлцэн ирж Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж онооны үзүүлэлтийг ахиулах арга зүйн сургалт, хэлэлцүүлгийг 12 жилийн сургалттай Сайнцагаан, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Гурвансайхан сумдын ЕБСургууль, политехникийн коллежийн 130 гаруй багш нарт зохион байгуулж байна.


Сургалт, хэлэлцүүлгийн үйл ажиллагааг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Оюунлаг сургуулийн захирал Д.Батсайхан нар нээж хэлсэн үгэндээ хамтын ажиллагааны хүрээнд “Дундговийн найрсаг багачууд”, Дундговийн боловсролын чанар” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, ЕБС-ийн багш, ажилтнуудад олон улсын хөтөлбөрийн талаарх мэдлэг ойлголтыг олгох, ажиллах чадавхыг дээшлүүлэх, сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн ололт, амжилтыг боловсролын салбар, сургуулийн орчинд хэрхэн нэвтрүүлэх туршлага судлах, үзүүлэх сургалтуудыг зохион байгуулах талаар онцолсон юм.


Сургалтыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх математик, физик, англи хэл, нийгэм судлал, монгол хэл, хими, биологийн хичээл тус бүрээр Оюунлаг сургуулийн мэргэжлийн багш нар ЭЕШ-ын агуулгын анализ, хичээл судлагдахууны хөтөлбөр боловсруулах, ЭЕШ-д бэлтгэхэд мэдээллийн технологийн хэрэглээ зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа