Мэдээ, мэдээлэл

ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 28-ны өдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн 14-р хурал хуралдлаа.
Тус хурлаар нийт 12 асуудлыг хэлэлцэж - Монгол–Оросын найрамдлын өдрүүдийн хүрээнд Оросын Шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран Говьсүмбэр аймагт зохион байгуулагдсан Орос хэл, соёлын бүсийн цогцолбор арга хэмжээнд амжилттай оролцсон орос хэлний шилдэг багш, сурагчдад замын зардал олгох мөн Үндэсний спортыг хөгжүүлэх,  өв уламжлалаа өвлөн тээх, хүүхдүүдийн бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг үндэсний бөхөөр хичээллэхэд зориулан сургуулиудад Зодог шуудаг нийлүүлэх 8,5 сая төгрөгийн зардлыг тус тус шийдвэрлэжээ.


Зөвлөлийн гишүүд аймагт удаашралтай хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлын мэдээлэлтэй танилцаж цаашид эрчимжүүлэх талаар холбогдох байгууллагуудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулах мөн 2022 оны 9-р сард зохион байгуулагдсан "Адууны өв соёлын баяр" арга хэмжээний тайланг хэлэлцэж цаашид анхаарах асуудлууд болон жил бүр уламжлал болгон өргөн цар хүрээг хамран зохион байгуулж байх талаар тус тус үүрэг чиглэл өгсөн байна.
Монгол Улсын Төрийн дээд шагнал “Гавьяат” цол   хүртсэн аймгийн уугуул МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Жамбалын Түвшинжаргал, МУ-ын Гавьяат жүжигчин Готовын Энхжаргал, МУ-ын Гавьяат эмч Доёдын Эрдэнэчулуун, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Содномын Батмөнх, МУ-ын ХАА-н гавьяат ажилтан Донхорын Сумьяасүрэн, МУ-ын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Лувсандашийн Амгалан нарт аймгийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагналыг журмын дагуу олгохоор шийдвэрлэжээ.


Орон нутгийн багш, сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлж, бодлого бодох чадварыг сайжруулах, математикийн сургалттай сургуулиудын шилдэг арга туршлагад суралцах зорилго бүхий Монгол Улсын Гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит математикийн нээлттэй ХХ олимпиадад 2 сая төгрөгний дэмжлэг үзүүлэх, Өлзийт сумын уугуул Батрагчаа овогтой Бат-Эрдэнэд Арабын нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдах Жюү жицүгийн дэлхийн аваргад оролцох замын зардалд  нэг сая төгрөгийн дэмжлэг, Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт гарсан малын өвчинтэй тэмцэх үйл ажиллагаанд 9,5 сая төгрөгний дэмжлэгүүдийг тус тус үзүүлэхээр хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа