Мэдээ, мэдээлэл

Дундговь-Боловсролын чанар  сургалт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Оюунлаг сургуулийн захирал, Дэлгэрцогт сумын уугуул Д.Батсайхан нар санаачлан аймгийн элсэлтийн ерөнхий шалгалтын чанар, дундаж онооны үзүүлэлт болон багш нарын ур чадварыг хэрхэн дээшлүүлэх, дадлагажуулах шаардлага байгааг тодорхойлж хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт хийж, санамж бичиг байгуулсан.


Санамж бичгийн ажлын хүрээнд Оюунлаг сургуулийн удирдлага, тус сургуулийн мэргэжлийн багш нарын баг Дундговь аймагт хүрэлцэн ирж 12 жилийн сургалттай Сайнцагаан, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Гурвансайхан сумдын ЕБСургууль, политехникийн коллежийн 130 гаруй багш нарт 10 дугаар сарын 28, 29-ны өдрүүдэд Дундговь-Боловсролын чанар  сургалт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.


Тус сургалт, хэлэлцүүлэгт оролцсон оролцогч нараас ЭЕШ-д бэлтгэж буй мэргэжлийн багш нартай гэрээ байгуулан гэрээнд заагдсан аймгийн дундаж онооны болзол хангасан мэргэжлийн багийг урамшуулах, багш нарыг орон нутагт тогтвор суурьшилтай ажиллуулах зэрэг асуудлыг аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга нарт, ЭЕШ өгөх 10 хичээл тус бүрийн шалгалтын агуулга, явагдах хугацааг  нарийвчлан тодорхойлж, нэгдсэн графикийг гарган аймгийн хэмжээнд мөрдүүлэх, хүүхдийн төрөлхийн өгөгдөл чадамжийг нээн илрүүлэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн генетик судалгаанд аймгийн бүх сургуулиудыг хамруулан зохих зөвлөмж, холбогдох тайлангаар хангаж ажиллах зэрэг асуудлыг аймгийн БШУГ-т, 9 дүгээр анги төгсөгчдөөс 12 сард багтаан мэргэжлийн чиг баримжааг тодорхойлох судалгааг авах, мэргэжлийн багш нарын үнэлгээ дүгнэлтэд үндэслэн хичээл сонголт хийлгүүлж, эцэг эхтэй хариуцлагын гэрээ байгуулах, ЭЕШ-д сурагчдаа амжилттай бэлтгэж буй багш нарын сургалтын чанар, үр өгөөжийг харгалзан ур чадварын нэмэгдэлд онцгойлон анхаарах зэрэг асуудлыг сургуулиудын захирал, эрхлэгч нарт чиглэл болгон хүргүүллээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа