Мэдээ, мэдээлэл

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

Хуралд аймаг, сумдын удирдлагууд болон газар, хэлтэс, агентлагийн дарга, эрхлэгч нар цахим болон танхимаар оролцон төрийн байгууллагуудын өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийгдсэн онцлох болон цаг үеийн ажлын мэдээлэл, ирэх 14 хоногт хийгдэхээр төлөвлөсөн ажлын мэдээлэлтэй танилцан удаашралтай байгаа зарим үйл ажиллагааг эрчимжүүлэх
Аймгийн Засаг даргаас хурлын ирц, цаг барихад удирдах ажилтнууд цаашид анхаарах хэрэгтэйг дурдаад“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төв суурин газраас орон нутагт шилжин суурьших аж ахуйн нэгж, иргэдийн тоог нэмэгдүүлж дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай хуулийн өөрчлөлтөд оруулах санал, тухайн аймгийг хөгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын төслийн саналыг тус тус боловсруулан холбогдох дээд байгууллагад хүргүүлэхийг “Хот хөдөөгийн шинэ сэргэлтийн бодлогын аймгийн ажлын хэсэгт


Мөн өвөлжилтийн бэлтгэл ажил, эрт илрүүлгийн үзлэг, тоон гарын үсэг олгох ажлууд удаашралтай байгааг холбогдох байгууллагын удирдлагуудаас тулгамдаж буй шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл сонсож цаашид зохион байгуулалтын арга хэмжээ авч дээрх арга хэмжээнүүдийн цаашдын үр нөлөөг сурталчлах, иргэдийг мэдээ мэдээллээр хангах, хамрагдалтыг нэмэгдүүлэх олон талт ажлыг зохион байгуулахыг тус тус үүрэг болголоо.
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 84,5 хувьтай байгаа нь хангалтгүй байгааг  ХХААГ-т анхааруулж, цаашид авах арга хэмжээний талаар чиглэл өгөв. Мөн тус ажлын хүрээнд малчдын гар тэжээл бэлтгэсэн нөхцөл байдалд судалгаа дүгнэлтийг үнэн зөв гаргаж ирүүлэхэд анхаарах хэрэгтэй байгааг Хүнс, хөдөө аж ахуйн газраас сумдын удирдлагуудад анхаарууллаа.


Мөн бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт хангалтгүй байгааг сум, байгууллагын удирдлагуудад анхааруулж, жилийн эцсийн тайлан, мэдээ нэгтгэх, хэлэлцэж дүгнэх хугацаа дөхөж буйтай холбогдуулан  удаашралтай явагдаж буй заалтуудын хэрэгжилт,  Төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяаны байгууллагууд шинэчилсэн шилэн дансны бүртгэлд бүртгэл баталгаажуулах ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өглөө.


Энэ онд зохион байгуулсан “Ахмадын баярын өдөр”-ийг тохиолдуулан сар бүрийн 15-ны өдрийг “Ахмадын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг сум, агентлагийн удирдлагуудад анхааруулсан юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа